гэмт хэрэг

Халаасны хулгайн гэмт хэрэгт хохирогчдын 85% нь бага насны хүүхэд, эмэгтэйчүүд байна

Published

on

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэрэг эрс нэмэгдэж, онцгой анхаарал шаардлагатай байгааг нийслэлийн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Сүүлийн долоо хоногт нийт 123 гомдол шинжтэй гэмт хэргийн дуудлага хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын  85%-ийг  бага насны хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж буйг албаныхан онцолж байна.

Энэ оны эхэн үеэс эхлэн нэмэгдэж буй халаасны хулгайн гэмт хэрэг нь нийгмийн хамгаалал, аюулгүй байдалд  эрсдэл учруулж буйг холбогдох байгууллагаас санууллаа.

 Ялангуяа, хүйтний улиралд хувцас, гар утас, мөнгөн тэмдэгт зэрэг эд зүйлсийн аюулгүй байдалд илүү анхаарах хэрэгтэйг онцолж байна.  Тус хэлтсээс гэмт хэрэгт өртсөн хохирогчдод эд зүйлсээ хүлээлгэн өгөх, гэмт хэргийн гаралтын шалтгаан, нөхцлийг судлах чиглэлээр ажиллаж байна.

Иймд иргэд та бүхнийг бага насны хүүхдэд болог эрсдэлд өртөмтгий хэсэгт өөрийн гар утас эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын,   Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулж байна.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version