Дэлхий

Английн төв банк мөнгөний бодлогын хүүгээ 0.25%-иар буурууллаа

Published

on

Английн төв банк энэ сарын 18-нд хүүгийн түвшинг дахин бууруулж, 4.00%-аас 3.75%-д хүргэх шийдвэрийг гаргалаа. Энэ нь мөнгөний зээл авах зардлыг бууруулж, эдийн засгийн идэвхжилд дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд 2025 онд хийж буй дөрөв дэх бодлогын өөрчлөлт болж байна.

Төв банкны энэ шийдвэрийг үндэслэн, Английн эдийн засгийн нөхцөл байдал өмнөхөөсөө харьцангуй сулраад буйг шинжээчид онцолж байна. Тодруулбал инфляцын түвшин тасралтгүй буурч, эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатайг анхааруулж байна. Өнгөрсөн улирлын эдийн засгийн өсөлт харьцангуй удаан байсан бөгөөд энэ нь бодлогын хүүг бууруулах шаардлагыг бий болгосон гэдгийг эдийн засагчид онцлон тэмдэглэлээ.

Английн төв банк энэ удаагийн хүүгээ буулгахаас өмнө 2025 онд хэд хэдэн удаа бодлогын хүүг бууруулсан юм. Энэ нь эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан бөгөөд  оны эхээр буюу 2 сард  хүү 0.25%-аар буурсан бол тавдугаар сард 0.50%-д хүрч, наймдугаар сард дахин 0.25%-аар бууруулжээ. Харин энэ удаагийн шийдвэр нь эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч буйг харуулж байна.

Түүнчлэн Европын холбоо, АНУ зэрэг эдийн засгийн томоохон холбоотнууд мөнгөний бодлогоо зөөлрүүлж, хүүг бууруулах чиглэлд шилжиж байна.  Учир нь эдийн засгийн өсөлт болон инфляцын хурдац удааширч буйтай холбоотой юм.

Эх сурвалж Reuters

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version