Нийгэм

Улсын хэмжээнд 64.7%-ийг амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна

Published

on

Томуугийн өвчлөл нэмэгдэж, улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Томуу болон томуу төст өвчний тархалт ихсэж, эмнэлгийн тусламжийн байгууллагууд ачаалалтай ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны мэдээллээр  12 дугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд 2,666 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд эдгээрийн 64.7%-ийг амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна. Өнгөрсөн өдрөөс 138 -р нэмэгджээ. Эрчимт эмчилгээний тасагт одоогоор 103 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 49.5% буюу 51 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлж, тэдний 65.3% буюу 956 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа нь өмнөх өдрөөс 386 тохиолдлоор өссөн байна. Энэ нь өвчлөлтийн давтамж эрс нэмэгдэж байгааг харуулж байна.

  Томуу болон томуу төст өвчин эрчимжиж байгаагийн шалтгаан нь улирлын онцлог, халдвар тархах боломжит нөхцөл, иргэдийн халдвар хамгааллын дэглэм сахихгүй байдал зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой. Үүүний улмаас эмнэлгийн ачаалал нэмэгдэж, тусламж үйлчилгээний хүртээмж муудах, эрсдлийн бүлгийн хүмүүсийн өвчлөлт буурахгүй байгааг анхаарууллаа. Иймд  иргэдийг өөрсдийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатайг онцлон мэдэгдлээ.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version