Нийгэм

Төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдоно

Published

on

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай зар, мэдээлэл нийтлэгдэх болсон байна. Монгол Улсын төрийн одон, медаль, цол, шагналыг олгох бүрэн эрх нь хуулиар зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хадгалагддаг бөгөөд эдгээрийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм.

Иймээс төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдоно. “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.21.2-т зааснаар уг зөрчлийг үйлдсэн иргэнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ. Мөн тус хуулийн 15.21.1-д зааснаар улсын цол, одон, медалиар шагнагдаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн тохиолдолд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял ногдуулна.

Иймд иргэд та бүхэн дээрх төрлийн зар, мэдээлэлд автахгүй байх, төрийн одон, медальтай холбоотой аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version