Дэлхий
Хэвлийн өөх буюу “шар айрагны гэдэс” нь зүрхний бүтцэд ялангуяа эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ
Судлаачдын үзэж байгаагаар бэлхүүс ба түнхний харьцаа өндөр байгаа нь зөвхөн BMI-ийн онооноос илүү зүрхний өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Судалгаанд зүрхний эдэд харагдахгүй байсан нарийн өөрчлөлтийг тодорхойлохын тулд дэвшилтэт зүрхний MRI дүрслэл ашиглажээ.
Хэвлийн таргалалт нь ихэвчлэн “шар айрагны гэдэс” гэж нэрлэгддэг бөгөөд дотоод эрхтнүүдийн эргэн тойронд хуримтлагдсан висцерал өөхний хуримтлал юм. Дотор эрхтний өөх нь хэвлийн хөндийд хуримтлагддаг өөхний нэг төрөл бөгөөд судсанд хуримтлагдаж, зүрх судасны өвчин үүсэх шалтгаан болдог. Тус таргалалт нь зөвхөн зүрхний бүтцэд хортой өөрчлөлтүүдтэй холбоотой болохыг шинэ судалгаагаар тогтоосон ба эдгээр нөлөө нь эрэгтэйчүүдэд илүү тод илэрдэг ажээ.
Судлаачид шар айрагны гэдэстэй холбоотой зүрхний өөрчлөлтийг илрүүлэхийн тулд зүрхний MRI ашигласан ба судалгааны үр дүнг 11-р сарын 29-өөс 12-р сарын 3-ны хооронд Чикаго хотод болсон Хойд Америкийн Радиологийн Нийгэмлэгийн (RSNA) жил тутмын хурал дээр танилцуулжээ. Түүнчлэн ХБНГУ-ын Гамбург-Эппендорфын их сургуулийн эрүүл мэндийн төвийн радиологич эмч, доктор Женнифер Эрли “Хэвлийн таргалалт, бэлхүүс ба түнхний харьцааны өндөр нь биеийн жингийн индекс (BMI) гэхээсээ илүү зүрхний өөрчлөлттэй холбоотой байдаг” гэж дурджээ.
Эх сурвалж Healthline.com
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн