Соёл урлаг
Дуучин И.Мишээл Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнууллаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд Хаант Монгол Улсыг тунхагласны түүхт 114 жилийн ойн энэ өдөр дуучин И.Мишээлд төрийн дээд “Алтан гадас” одон гардуулсан байна.
Тэрбээр Азийн 12 орны уран бүтээлчид оролцсон “Silk Way To Star” олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн билээ. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигаар “Найрамдлын одон”-гоор шагнуулж байсан юм.
Төрийн дээд шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцахдаа дуучин И.Мишээл “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх надад ‘Алтан гадас шиг гялалзаж яваарай’ хэмээн захисан. Үнэхээр гайхалтай, бахархалтай мөч байлаа” хэмээлээ.