Нийгэм
Онцгой байдлын алба хаагчид 137 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
Улсын хэмжээнд 2025 оны 12 сарын 22-28-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын шинжтэй нийт 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсэд байсан 137 иргэнийг аюулгүй бүсэд гарган, тэдний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 85 нь объектын гал түймэр, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байв.