Нийгэм
Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга асан Д.Ганболд “Алтан гадас” одон хүртлээ
Дэнзэнгийн Ганболд нь 2012–2016 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2016–2024 онд Батсүмбэр сумын Засаг даргаар ажилласан бөгөөд 2024 оноос одоог хүртэл “Өнөр мандал” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.
Тэрээр 1992 оноос Өнөр-Мандал ХХК-д нярав, малчинаар ажлын гараагаа эхэлж, улмаар 2009–2012 онд “Тогтвортой амжиргаа-2” төслийн сумын зохицуулагчаар ажиллаж, төслийн хугацаа дууссаны дараа 2012 оноос сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, уг хурлын даргаар ажилласан байна.
Түүнчлэн 2016–2023 онд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, сумын Засаг даргын албыг хашжээ.
Ажил хөдөлмөрөө үнэлүүлж 2014 онд “Санхүүгийн тэргүүний ажилтан”, 2021 онд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2022 онд “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагджээ.
Д.Ганболдыг Батсүмбэр сумын нийгэм, эдийн засаг, орон нутгийн хөгжлийн төлөө төрийн болон хувийн хэвшилд тасралтгүй 30 жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасан байна.