Дэлхий
Монгол Улсын төрийн далбааг Дублин хотын “Сэмюэл Бекетт гүүр” дээр гэрэлтүүлэн мандууллаа
Дубайн “Сэмюэл Бекетт гүүр” дээр Монгол Улсын төрийн далбааг гэрэлтүүлэн мандуулсан үйл явдал нь хоёр улсын дипломат харилцааны шинэ түүхийн хуудас нэмлээ. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний 114 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 29-нд болсон ёслолын арга хэмжээний нэг хэсэг байлаа.
Тус үйл явдалд оролцсон ирландын талын төлөөлөгчид энэхүү түүхэн ач холбогдол тусгаар тогтнолын ойн баярийг хүндэтгэж, Монгол Улстай хамтран ажиллах сонирхол, найрсаг харилцаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал Дублин хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Catherine Heaney нь хэлэхдээ хоёр улсын хоорондын харилцаа хөгжиж, хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдсээр байгааг онцолжээ.
Манай улс иргэдээ ирландын боловсрол, ажлын байранд амжилттай оролцуулахын зэрэгцээ, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд Одоогоор тус улсад Монголын 5800 гаруй иргэн амьдарч, суралцаж байна. Энэ нь хүмүүсийн солилцоо төдийгүй бизнес, боловсрол соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурь болж буйг илтгэнэ.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн