Эдийн засаг
Тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
Засгийн газрын өнөөдрийн (2025.12.31) хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох бүх тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр 537 мянган тэтгэвэр авагчдын тэтгэвэр нэмэгдэж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769.0 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 930.2 мянган төгрөг болно.