Нийгэм

Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилж байна

Published

on

Сүүлийн үед цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана”, “ангилал ахиулна”, “жолоодох эрх сэргээнэ” гэх мэт худал зар мэдээлэл нийтэлж, иргэдийн хэрэгцээ, хүсэл сонирхлыг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг гарч байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон, эсхүл эрхээ сэргээх тохиолдолд холбогдох журамд заасны дагуу эрх олгогдсон төрийн бус байгууллагын сургалтад хамрагдаж, шалгалт өгсний үндсэн дээр эрх сэргээгддэг. Шалгалтад хамрагдахгүйгээр жолоодох эрх олгох, ангилал нэмэгдүүлэх ямар ч боломжгүй болохыг иргэд анхаарна уу.

Иймд цахим орчинд нийтлэгдсэн баталгаагүй, худал зар мэдээлэлд итгэж, бусдад эд хөрөнгөө шилжүүлэн залилуулах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цагдаагийн байгууллагаас 2025 онд жолооны үнэмлэхтэй холбоотойгоор иргэдийг залилсан нийт 21 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version