Connect with us

Эдийн засаг

2025 оны III улиралд сарын дундаж цалин 2.7 сая төгрөгт хүрч, өмнөх улирлаас буурлаа

Published

on

Улсын хэмжээнд 2025 оны 3 дугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2,714,000 төгрөг байна. Үндсэн цалингийн дундаж 2,456,000 төгрөг, голч цалин 2,312,000 төгрөг байна. Дундаж цалинг шинэ аргачлалаар тооцсон бөгөөд өмнөх онуудаас шууд харьцуулах боломжгүй юм. 2025 оны 1, 2 дугаар улирлын сарын дундаж цалин 26,800 төгрөгөөр буурсан байна. Энэ улиралд цалин буурсан шалтгаан нь боловсролын салбарын зуны амралт, мөн НДШ төлөгчдийн тоо буурсантай холбоотой гэж ҮСХ үзэж байна.

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо

Published

on

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.18/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт албан тушаалаас чөлөөлж, Санжаагийн Наранцогтыг томилов.

С.Наранцогт нь 1973 онд Дундговь аймагт төрсөн, Монгол Улсын Их Сургуулийн Физик, математикийн сургуулийг физикч, математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

С.Наранцогт нь:

1993-1997 онд: ШУА-ийн Математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтан

1994-1997 онд: Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер

1997-2000 онд: Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч

2000-2003 онд: “Айси” ХХК-д ерөнхий менежер

2003-2005 онд: Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга

2008-2012 онд: БСШУЯ-нд газрын дарга

2012-2015 онд: Хөдөлмөрийн яаманд газрын дарга

2015-2017 онд: Сангийн яаманд газрын дарга

2017-2021 онд: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

2021-2022 онд: Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд

2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдов.

Шинээр томилогдсон Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтод өмнөх Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн баяр хүргэж, ажлын амжилт хүсэж, албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөв.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн ажлаа хүлээж авлаа

Published

on

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болж, Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг шинээр томиллоо.

Эдийн засаг, хөгжлийн салбарт бүтцийн шинэчлэл хийх хүрээнд Содномдаржаагийн Даваасүрэнг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилж, үүрэгт ажлаа хүлээж авлаа.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр дэд сайд С.Даваасүрэнг яамны удирдлагын багийнханд танилцуулж, салбарын бодлого, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд нь амжилт хүслээ.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА: 

Монгол Улсын Их сургуульд бакалавр, магистр, Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд магистр, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын (PhD) зэрэг тус тус хамгаалсан.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багш, ахлах багш, профессор, тэнхимийн эрхлэгч, 2001-2003 онд Монгол Улсын Засгийн газрын Дэлхийн банкны санхүүжилттэй “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Монголбанкны Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-д Дахин хөрөнгө оруулалтын корпорацад шинжээч, 2013-2016 онд МАН-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2021-2025 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ахлах шинжээчээр тус тус ажилласан туршлагатай.

2025 оны 12 дугаар сард Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилогдон ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Published

on

Улаанбаатар хотод 2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус нэмэгдсэн байна. Барааны нэр төрлөөр авч үзвэл хонины ястай мах 0.8%, үхрийн ястай мах 1.4%, сонгино 1.5% тус тус нэмэгдсэн бол нэгдүгээр зэргийн гурил, атар талх, элсэн чихэр, АИ92 бензиний үнэд өөрчлөлт ороогүй байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!