Connect with us

Улс төр

Сангийн дэд сайд Б.Хулан ажлаа хүлээн авлаа

Published

on

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Бат-Эрдэнийн Хуланг Сангийн дэд сайдаар томилсны дагуу тэрээр үүрэгт ажилдаа орлоо.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
1988 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.
1996-2000 онд Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр дунд сургууль,
2001-2006 онд Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль,
2006-2011 онд Монгол Улсын Их сургууль,
2013-2015 онд Люксембургийн Их сургууль,
Эдийн засгийн математик загварчлал мэргэжилтэй. Банк, санхүүгийн магистр зэрэгтэй, Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цолтой. Англи, Франц хэлтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
2011-2013 онд Голомт, Хас банкуудад эрсдэлийн удирдлагын газар эрсдэлийн шинжээч,
2014-2015 онд Английн Шродерс хөрөнгө оруулалтын менежментийн компанийн Люксембург
дэх салбарт Арилжааны хэлтэс болон Хөрөнгө Оруулалтын Сангийн дата удирдлагын хэлтэст хөрөнгө оруулалтын сангийн дата шинжээч ба дадлагажигч ажилтан,
2015-2018 онд Вэйстоун хөрөнгө оруулалтын менежментийн компанид Эрсдэлийн удирдлагын албанд шинжээч,
2018-2019 онд Нотз Стуки Европ хөрөнгө оруулалтын менежментийн компанид Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын албанд ахлах шинжээч,
2019-2021 онд Английн Эйч Эс Би Си банкны Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын албанд ахлах шинжээч,
2021-2024 онд Италийн Рина Консалтинг ХХК, ЗГХЭГ, Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөх,
2024-2025 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сайдын ажлын албанд Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөх,
2025.06-12 сард Эдийн засгийн хөгжлийн яамны Тэргүүн шадар Сайдын ажлын албанд Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын ахлах зөвлөх,
2025.11 сараас Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан.
Улсад 14 жил ажилласан бөгөөд 2017 оноос Олон улсын итгэмжлэгдсэн Санхүүгийн шинжээчийн Си Эйф Эй цолыг хадгалж байна.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!