Connect with us

Редакцын бодлого

НЭГ. НИЙТЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОДЛОГО
 
1.Ерөнхий бодлого
 
1.1 Гүрэн ньюс медиа группынGuren.mn’ сайт нь аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, олон нийт, иргэдийн дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрмэлзэнэ.
 
1.2 Мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж, олон нийтийн мэдээллийн индэр байна.
 
2. Мэдээллийн агуулга
 
2.1 Контентийн  агуулга нь дотоод,  гадаадын нийгэм, улстөр, эдийн засаг, спортын, цаг үеийн мэдээ мэдээлэл байх байна. Тойм, дүгнэлт, мэдээ, мэдээлэл, сурвалжилга, ярилцлага, нэвтрүүлэг бэлтгэнэ. Үндэсний өв соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг үргэлж дэмжин ажиллана.   
 
2.2 Мэдээлэл боловсруулж нийтлэхдээ  бид орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлага тэр дундаа дата сэтгүүл зүйн шинэ арга техникүүдийг ашиглахыг чармайн ажиллана.
 
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ
 
1. Олон талт эх сурвалжыг хүргэнэ
 
1.1 ‘Guren.mn’ Мэдээний нүүр хуудаст  тэнцвэртэй, олон талт байр суурийг  хүргэх үүднээс тал бүрийн эх сурвалжийг ашиглах ба ингэхдээ Монгол улсын Зохиогчийн эрхийн болон бусад хуулийг сахиж ажиллана.
 
1.2 Редакц нийтлэлийн бодлогын хүрээнд өөрсдөө контент боловсруулж, бэлтгэхээс  гадна тал бүрийн эх сурвалж болох хамтын ажиллагаатай олон улсын сонин, телевиз, сайт, сэтгүүлч, байгууллага хамт олны мэдээллийг сэтгүүл зүйн шаардлагыг үндэслэн нийтэд түгээнэ. 
 
1.3 Редакц мэдээлэл боловсруулахдаа тухайн асуудлаар заавал хоёр ба түүнээс дээш эх сурвалжаар баталгаажуулсны дараагаар мэдээллээ нийтэд түгээнэ. 
 
2. Санал асуулга
 
2.1 Олон нийтийн дунд явуулсан санал асуулга мэдээллийн нэгэн  чухал эх сурвалж байна.
 
3. Цахим шуудан, мессенжер
 
3.1 ‘Guren.mn’ нь олон талт эх сурвалжын мэдээллийг source@guren.mn , Facebook цахим хаягаар хүлээн авна. 
 
3.2 Хувь хүн, байгууллагаас ирсэн мэдээллийг хүлээн авсан тухайгаа болон тухайн агуулгыг нийтэд заавал түгээх эсэхэд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд гэрээт хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүмүүстэй хэрхэн хамтран ажиллахаа тохиролцож гэрээ байгуулна. 
 
ГУРАВ. СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙ
 
1. Сэтгүүлчийн ёс зүйг эрхэмлэн ажиллана
 
1.1 ‘Guren.mn’ –ийн үндсэн сэтгүүлчид “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллана.”
 
ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН  АЮУЛГҮЙ БАЙДАЛ
 
1. Монгол Улсын хууль дүрмийг чандлан сахина
 
1.1 ‘Guren.mn’ хэвлэн нийтлэхдээ Монгол Улсын холбогдох хууль дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгон ажиллана.
 
2. Хуулийн хариуцлага хүлээх тухай
 
2.1 ‘Guren.mn’ мэдээний хуудсанд нийтлэгдсэн контент бүрт хариуцлага хүлээх үүрэггүй.
 
2.2 ‘Guren.mn’ мэдээний нүүр хуудаст бичсэн уншигчийн сэтгэгдэл, иргэний сэтгүүл зүйг хүндэтгэн үзэнэ.  Холбогдох хуулийн байгууллага, хувь хүн, байгууллага, хамт олон,  иргэдийн гомдлыг хүлээн авч барагдуулахаас өөрөөр хариуцлага хүлээхгүй.
 
3. Эх сурвалжаа нууцлах тухай
 
3.1  ‘Guren.mn’ –ийн мэдээний нүүр хуудаст нийтлэгдсэн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
 
3.2  ‘Guren.mn’ мэдээ, мэдээллийн эх сурвалжийн баталгаатай баримт нотолгооны эх хувийг архивлаж, шаардлагатай тохиолдолд эх хувийн хуулбарыг ашиглана.
 
4. Сэтгүүлчдийн болон мэдээллийн системийн аюулгүй байдал
 
4.1 ‘Guren.mn’ сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэдээллийн системийн аюулгүй байдалд  байгууллагын дотоод журмын дагуу холбогдох зүйл, заалтыг мөрдлөг болгон ажиллана. 
 
ТАВ. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ
 
1. Олон нийтийн сүлжээ ба ‘Guren.mn’
1.1 ‘Guren.mn’ олон нийтийн сүлжээгээр өөрийн контентуудаа түгээх ба ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг баримтлан албан ёсны хуудсуудаар мэдээлэл түгээнэ.  Албан ёсны хуудсуудад:
 
2. Сэтгүүлчид олон нийтийн сүлжээг ашиглах 
 
2.1  Сэтгүүлчдийн зүгээс олон нийтийн сүлжээнд  хувийн хуудсаараа өөрийн болон бусад агуулгыг түгээх эрхтэй. Ингэхдээ сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтлан мэдээллийг түгээж, үзэл бодлоо илэрхийлэхийг эрмэлзэнэ.
 
2.2 Олон нийтийн сүлжээн дэх хувь хүний үзэл бодол нь нийт байгууллага хамт олон болоод ‘Guren.mn’-ийн редакцын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохгүй. 
 
ЗУРГАА. УНШИГЧДЫН СЭТГЭГДЭЛ
 
1. ‘Guren.mn’ –ийн Мэдээний нүүрэнд орсон уншигчдын сэтгэгдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд  Монгол улсын холбогдох төр, захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм журамтай нийцэн ажиллана. 
 
2. Уншигчдын бичсэн хувь хүн, байгууллага хамт олныг гүтгэн гүжирдсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан сэтгэгдлийг редакцын зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн системээс устгах эрхтэй.
 
3. Түүнчлэн тухайн нийтлэлийн эх сурвалж,  зохиогчийн эрх эзэмшигч аливаа мэдээлэлд уншигчдын сэтгэгдэл авах эсэхийг шийдэх давуу эрхтэй.
Та санал сэтгэгдэлтэй холбоотойгоор манай сайтын source@guren.mn  хаягаар мэдээлэл өгөх боломжтой. 
 
ДОЛОО. ХАРААТ БУС БАЙДАЛ БА ЗАР СУРТАЛЧИЛГАА
 
1. ‘Guren.mn’ аливаа төлбөртэй, сурталчилгааны мэдээллийн эх сурвалжийг уншигчдад тодорхой үзүүлнэ. Үүнийг: Сурталчилгаа гэж харуулна. 
 
2. Төрийн байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллах. 
 
2.1 ‘Guren.mn’ төр, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сурталчлах мэдээлэл түгээх тал дээр нээлттэй байр суурьтай ажиллана. 
 
2.2 Хамтран ажиллагч төрийн байгууллага,  хамт олон, албан тушаалтан  ‘Guren.mn’-ийн  нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцын хамт олонд шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хориглоно. 
 
2.3 Тухайн байгууллага, хамт олон, албан тушаалтны мэдээллийг нийтлэхдээ төр захиргааны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авах, санал гомдлыг хүлээн авах үүргийг ‘Guren.mn’-ийн редакц  хүлээхгүй ба хамтран ажиллагч түншүүдийг тодорхой эх сурвалж гэж хандана.
 
3. Бизнесийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах. 
 
3.1 ‘Guren.mn’ бизнесийн байгууллага, хамт олон, хувь хүмүүстэй зар сурталчилгааны чиглэлээр нээлттэй хамтран ажиллах ба ингэхдээ бизнесийн хамтын зарчмыг хүндэтгэн захиалагч талын хүсэлтийг хүндэтгэн үзнэ.
 
3.2 Бидэнтэй хамтран ажиллах тал ‘Guren.mn’ Редакцын бодлогын 7.2.2, 7.2.3 –т заасны дагуу  хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцын хамт олонд шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно. 
 
4. Сонгуулийн сурталчилгаа. 
 
4.1 ‘Guren.mn’ Ерөнхийлөгч, УИХ, Орон нутаг зэрэг бүх шатны сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанд багтаан хүргэж ажиллана. Төр захиргааны байгууллага, улс төрийн нам, эвсэл, бие даагч, нэр дэвшигчидтэй ижил тэгш, нээлттэй зарчмаар хамтран ажиллана.  
 
4.2 Бизнесийн зарчмыг үндэслэн анхдагч, хоёрдогч, гуравдагч гэх мэтээр гэрээлэгч талын эрхийг илүү хүндэтгэн, эрэмблэн үзнэ.
 
 
Сурталчилгаа

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!