Нийгэм
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ

Нийгэм
Сэрэмжлүүлэг: Наадмын тасалбар, аяллын хэрэгсэл зарна гэх хуурамч зараас сэрэмжлээрэй!

Цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 8-ны өдрөөс долоодугаар сарын 8-ны өдрийн хооронд залилах гэмт хэргийн 213 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс “Үндэсний их баяр наадмын тасалбар”, “Аяллын хэрэгсэл зарна” гэх зарын дагуу мөнгө шилжүүлж, хакердуулсан хаягнаас “Мөнгө зээлээч” гэсэн зурвас ирсний дагуу залилуулсан гэх 124 дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгаж байна.
Иймд албан ёсны цахим хуудсаар дамжуулж, үндэсний их баяр наадмын тасалбар болон бараа эд зүйл худалдаж авах, Таны ойр дотнын хэн нэгнээс мөнгө зээлээч гэсэн зурвас ирвэл заавал нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Нийгэм
Баяр наадмын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Баяр наадмын амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15” гэж заасан байдаг.
Иймд дээрх өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин долоодугаар сарын 16 буюу лхагва гарагаас 3, 8-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй юм.
Нийгэм
Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.
Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд найман автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт дөрвөн автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.
-
Нийгэм1 month ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм1 month ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм2 months ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Гэмгүй залууг хажуугаар нь өнгөрөхдөө хутгалж, яаж байгаа юм гэхэд “Гүйцээчихнэ шүү” гэжээ
-
Нийгэм1 month ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт4 weeks ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт2 weeks ago
Ө.Тулгаа: Сайxан “Начин” болчиxод болно доо л гэж боддог байлаа
-
Спорт2 days ago
Б.Гантогтоx: Арслан цолыг надад өгөөч гэж гуйxгүй