Connect with us

Нийгэм

Сэрэмжлүүлэг:Усархаг аадар бороо, аянга, цахилгаан, мөндөр, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Published

on

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр бороо, усархаг аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үдээс өмнө үүлэрхэг. Үдээс хойш үүл багасна. Бороо орохгүй. Салхи өмнөөс 5-10 м/с, +26…+28 градус дулаан байна.

Төлөв байдал: долоодугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25…+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!