Спорт
ART Fitness Club-ийн дасгалжуулагч нарын зөвлөсөн хамгийн үр дүнтэй гүйлтийн зам дээрх дасгалууд
Гүйлтийн зам нь хамгийн олон талт, уян хатан дасгалын төхөөрөмжүүдийн нэг бөгөөд фитнессийн зорилгодоо хүрэхэд туслах олон төрлийн үр дүнтэй хөтөлбөрөөр баялаг. Та гэртээ эвхэгддэг гүйлтийн зам ашигладаг эсвэл фитнесс төв дээр тогтмол ордог ч бай, гүйлтийн зам дээр хийдэг дасгалууд таны зүрх судасны эрүүл мэндийг сайжруулж, дасгалын хөтөлбөрийг чинь илүү сонирхолтой болгоход тусална.

“Гүйлтийн зам бол зүрх судасны тогтолцоог оновчтой чиглүүлдэг хамгийн түгээмэл төхөөрөмж юм. Энэ машин нь тэнцвэр, тэсвэр тэвчээрийг сайжруулахаас гадна биеийн бүх булчинг нэгэн зэрэг ажиллуулдаг” гэж ART Fitness Club-ийн дасгалжуулагч, багш нар зөвлөж байна. “Хурд ба ачааллыг өөрөө тохируулж болдог нь гэмтлээс эдгэж байгаа эсвэл мэс заслын дараа сэргэж буй хүмүүст онцгой тохиромжтой байдаг.”
Гүйлтийн зам дээрх дасгалуудын ашиг тус

“Гүйлтийн зам бол зүрхний эрүүл мэндийг сайжруулахад онцгой үр дүнтэй хэрэгсэл. Ялангуяа хоёрдугаар бүсийн (zone two) кардио дасгал хийхэд маш тохиромжтой. Энэ бүсэд дасгал хийх үед таны зүрхний цохилт дээд хэмжээнийхээ 60-70%-д хүрдэг бөгөөд тэсвэр тэвчээрийг сайжруулж, үндсэн бие бялдарын суурийг тавихад тустай.”
Гүйлтийн зам дээр хурд болон налууг нэмэгдүүлснээр илүү богино хугацаанд илчлэг шатааж, өөх тосыг хайлуулах боломжтой. Доод мөчний булчинг хүчтэй ажиллуулж, булчингийн идэвхийг сайжруулдаг. “Гүйлтийн зам дээр дасгал хийх нь стресс бууруулах, сэтгэл санааг дээшлүүлэх, допамины ялгаралтыг нэмэгдүүлж энерги, бүтээмж нэмэгдүүлэх зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн олон талын үр дүн өгдөг” юм.
7 үр дүнтэй гүйлтийн замын дасгал
1. 12-3-30 дасгал
-
12: Налуу (incline) 12%
-
3: Хурд 3 mph
-
30: 30 минут
Хялбар боловч ачаалалтай энэ алхалтын дасгалын үед гараараа бариулд хүрэхгүй байж, нуруу тэгш, зөв байрлалаар алхах нь тэнцвэр ба биеийн гол хэсгийн тогтвортой байдалд их нөлөөтэй.
2. Zone Two кардио дасгал
60-70% зүрхний дээд цохилт хүрсэн үед “хоолой чангарахгүй, чөлөөтэй ярьж болох” хурдыг хадгалж, 1 цаг тогтмол алхах эсвэл гүйх.
-
Налуу: 0-2%
-
Хурд: Тухайн хүнд тохирсон, зүрхний хэмнэлд анхаарал хандуулсан хяналттай хурдаар.
-
Төхөөрөмж: Зүрхний хэмнэл хэмжигч ашиглах нь оновчтой.
3. Хажуугаар алхах (side-stepping) дасгал
Доод хэсгийн булчингууд (гуя, өгзөг, хажуу, дотор гуя) дээр анхаарал төвлөрүүлсэн энэ дасгал нь тэнцвэр, тогтвортой байдалд тус болдог.
30 минутын хөтөлбөр:
-
Дасгалын өмнөх бэлтгэл: Хурд 1–2 mph, налуу 1–3% – 1 минут алхах, 4 минут гүйх
-
Хажуугаар алхалт: 30 секунд – нэг талаараа суугаа байрлалаар алхах
-
Нөгөө талдаа 30 секунд алхаж, энэ хэмнэлийг 2 минутын хажуу алхалт + 1 минутын энгийн алхалтаар 30 минут үргэлжлүүлнэ
-
Сэргээх алхалт – 5 минут
4. Hill Repeats (уул өөд гүйх давталт)
Налуу дээр богино хугацааны гүйлт, дараа нь алхалтаар сэргээх давталт.
-
Налуу: 5%
-
Хурд: Та ердөө 30 секунд тэсэж чадах түвшин
-
30 сек гүйлт + 30 сек алхалт
-
Давталт: 5–10 удаа
5. Тогтвортой налуу (steady hill) дасгал
-
Налуу: Тантай тохирох, тэсвэрлэхүйц хэмээр 30 минут
-
Хурд: Хурдан алхалт буюу зөөлөн гүйлт
-
Эхлэх: 5 минут алхалт
-
Дараа: 30 минут тогтсон налуу дээр
-
Дуусах: 5 минут зөөлөн алхалт
6. Интервал дасгал (Interval training)
Хурдны огцом өөрчлөлтүүд бүхий кардио дасгал.
Жишээ хөтөлбөр:
-
Эхлэх: 5 минутын алхалт (3 mph)
-
30 сек – бүрэн хурдны гүйлт
-
30 сек – амралт (төхөөрөмжийн талд зогсох)
-
Давталт: 10 минутын турш
-
Дуусах: 5 минутын сэргээх алхалт
7. Фартлек дасгал
Хурдыг тогтмол өөрчилдөг дасгал бөгөөд амралтын үе нь бүрэн зогсолт биш, удаан алхалт байдаг.
10км-ийн Фартлек хөтөлбөр:
-
2 км – тэсэж ядан барих хурд
-
1 км – zone 2 буюу ярьж чадах хурд
-
Дээшээ, доошоо хурдаар хослуулан нийт 7 км гүйх
Эхлэн хичээллэгчдэд тохиромжтой хурд ба налуу хэд байх вэ?

Хурдны зөвлөмж (mph):
-
Алхалт: 2.5–3.5
-
Хурдан алхалт: 3.5–4.5
-
Гүйлт: 4.5–5.5
→ Хурдыг 0.5 mph-р аажмаар нэмэгдүүлж, өөрт тохирсон хэмнэлд хүрэх
Налуугийн зөвлөмж:
-
Эхлэхдээ 0% (тэгш гадаргуу)
-
Аажмаар 1–2% хүртэл нэмэгдүүлэх
-
Илүү хүчтэй дасгал хийх бол 5%-аас дээш хүртэл өсгөж болно
Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
