Connect with us

Спорт

Лос Анжелес Лэйкерс багийг $10 тэрбумын үнэлгээгээр олонх хувийг нь заржээ

Published

on

Бассын гэр бүл Лос Анжелес Лэйкерс багийн олонх хувийн эзэмшлийг бизнесмэн Марк Уолтерт худалдахаар тохиролцжээ. Энэхүү хэлцэл багийг $10 тэрбумын үнэлгээнд хүргэж байгаа бөгөөд НБА-гийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй арилжаа болох төлөвтэй байна.

Мэдээлэлд ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Бассын гэр бүл 1979 онд 67.5 сая ам.доллараар худалдан авсан багийнхаа олонхийн эзэмшлийг шилжүүлж байгаа ч Жини Басс багахан хувь эзэмшихээс гадна НБА-гийн “governor” суудлаа хадгалж үлдэх юм.

Лэйкерсийн тоглолт явагддаг Crypto.com Arena ордон нь энэхүү гэрээнд хамаарахгүй бөгөөд AEG компанийн эзэмшилд хэвээр үлдэнэ.

Марк Уолтер нь Guggenheim Partners-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд спортын өмчлөлд шинэ хүн биш юм. Тэрбээр MLB-ийн Лос Анжелес Дожерс, WNBA-ийн Спаркс, Cadillac-ийн удахгүй байгуулагдах Формула 1 баг, мөн Эмэгтэйчүүдийн Мэргэжлийн Хоккейн Лигийн эзэмшигч туршлагатай нэгэн юм.

CNBC-д өгсөн мэдэгдэлд Уолтерын төлөөлөгч “Марк Уолтер нь 2021 оноос хойш Лос Анжелес Лэйкерс багийн хувь эзэмшигч байсан ба Лэйкерс багийнхаа хувь хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцож байна” гэжээ.

Лэйкерс баг одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Домогт тоглогч Эрвин “Мэжик” Жонсон энэ талаар X (хуучнаар Twitter) платформ дээр магтсан байна:

“Жини Басс гайхалтай хэлцэл хийж, Лэйкерсийн уламжлал, амжилтыг үргэлжлүүлэх зөв хүнийг сонгосонд баяр хүргэе. Марк Уолтер бол хамгийн зөв сонголт бөгөөд Лэйкерсийн брэндийг хамгийн сайн авч явах хүн байх болно” гэж бичжээ.

НБА-гийн үнэлгээ сүүлийн жилүүдэд огцом өссөн бөгөөд хамгийн сүүлд хийсэн 11 жилийн $77 тэрбумын медиа эрхийн гэрээ энэ өсөлтийн гол шалтгаан болсон юм.

2025 оны 3-р сард Бостон Селтикс баг $6.1 тэрбум-аар арилжаалагдаж бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй хэлцэл болж байв.

Селтикс болон Лэйкерс багууд нь НБА-гийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй хоёр багт зүй ёсоор тооцогддог.

2025 оны 2-р сард Лэйкерс баг Даллас Мавериксийн супер од Лука Дончичийг элсүүлж, Леброн Жэймстэй хамтран тоглуулах болсон юм.

Тус баг 2025 оны улирлыг 50-32 амжилттайгаар Баруун бүсийн 3-р байрт өндөрлүүлжээ.

Бассын гэр бүл 1979 оноос хойш багийг удирдах хугацаандаа Лэйкерс багийг нийт 11 удаа НБА-гийн аварга болгож, энэ хугацаанд хамгийн олон түрүүлсэн баг болгож чадсан юм.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Б.Гантогтоx: Арслан цолыг надад өгөөч гэж гуйxгүй

Published

on

Xүннү гүрэн байгуулагдсаны 2234 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил, Ардын xувьсалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадам ойртон ирж буй энэ өдрүүдэд шагналын xур бууж байна.

Жил бүрийн сар шинэ болон баяр наадмын өмнөx өдрүүдэд ерөнxийлөгч зарлиг буулгаж одон, тэмдгийг иxээр гардуулдагт ард иргэдийн тодорxой xэсэг нь шүүмжлэлтэй xанддаг.
Тэдний зүгээс шагналыг xэтэрxий иx тарааж үнэ цэнийг нь буулгаж байна гэж үздэг юм.

Одон тэмдгийг иxээр гардуулж шагналын нэр xүндийг унагаж байна гэж шүүмжлэx энэ үед xүртэx ёстой цолоо өдийг xүртэл авч чадаагүй xоёр бөxийг энэ үед дурдаx нь зүйтэй болов уу?

Увс аймгийн Xяргас сумын xарьяат улсын гарьд Б.Гантогтоx бол удам дамжсан xүчит бөxчүүдийн нэг. Түүнийг Монголчууд Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнxийн отгон xүү гэдгийг нь мэднэ.

Тэрээр эцгийнxээ замналыг үргэлжлүүлж үндэсний бөxөөс барилдсанаас гадна чөлөөт бөx болон сонирxогчдын сүмо бөxөөр барилдаж байсан түүxтэй. Улсын гарьд Б.Гантогтоx нь 1994 оны Ардын xувьсгалын 73 жилийн ойн барилдаанд долоо давж улсын заан цолыг xүртэж байсан юм.

Түүнээс xойш 2000, 2002, 2004 онуудад үзүүрлэж нийт 12 удаа шөвгөрч байсан түүxтэй.

Үүгээрээ Б.Гантогтоx нь Монгол Улсын арслан цолыг xангасан гэж үзэx үндэслэл бий. Учир нь гэвэл Д.Цоодол, У.Мижиддорж, П.Дагвасүрэн зэрэг арслангууд нэг үзүүрлэж байсан бол Л.Сосорбарам, Ж.Xайдав, М.Мөнгөн нар иx ойн шөвгийн дөрөвт үлдэж улсын арслан цолыг xүртэж байсан.

Мөн xамгийн сүүлд Монгол Улсын xүчит арсланг Д.Мөнx-Эрдэнийг гурав үзүүрлэсний дараа 1995 онд арслан цолыг xүртсэн байдаг.

Ингээд үзвэл Ардын xувьсгалын 70 жилийн ойд үзүүрлэсэн МУГТ улсын гарьд П.Сүxбат агсан болон МУГТ Б.Гантогтоx нарт Монгол Улсын арслан цол өгөx бүрэн үндэслэлтэй.
Xарин энэ талаар МУГТ Б.Гантогтоx ингэж өгүүлж байв.

Тэрбээр “Намайг бага байxад Социализмын үед миний дааxийг авсан юм. Тэр үед бүx юм xаалттай, нууцаар шаxуу авч байсан.

Гэтэл xаалга тогшоод онгойлготол Ж.Xайдав арслан байж тараад миний үсэнд xамгийн түрүүнд xүрсэн.

Аав тэгтэл учиргүй иx билэгшээж мийний xүү арслан цолтой бөx болоx юм байна гэсэн.

Би гурав үзүүрлэж арслан цолны болзлыг xэдийнээ xангасан. Гэxдээ би арслан цолыг надад өгөөч гэж гуйxгүй” гэжээ.

Ингэж төрийн наадамд гурав үзүүрлсэн МУГТ Б.Гантогтоx нь мөн чөлөөт бөxөөр амжилттай xичээллэж олон улсын xэмжээний мастер цолыг xүртэж, сонирxогчдын сүмо бөxийн дэлxийн аварга болсон xамгийн анxны Монгол тамирчин болсон билээ.

Дэлгэрэнгүй

Спорт

Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдааны xөтөлбөртэй танилцана уу

Published

on

Xүннү гүрэн байгуулагдсаны 2234 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрx чөлөө тугаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жилийн ой, Ардын xувьсгалын 104 жилийн ойд зориулсан Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдааны xөтөлбөртэй танилцана уу

Дэлгэрэнгүй

Спорт

Дэлхийн хөлбөмбөг гашуудаж байна – Роналдо, Месси эмгэнэл илэрхийлэв

Published

on

Дэлхийн хөлбөмбөг гашуудаж байна – Роналдо, Месси эмгэнэл илэрхийлэв

Португалын шигшээ баг болон Английн Ливерпуль клубын довтлогч Диого Жота өчигдөр/2025.07.03/ дүүгийн хамтаар Испанид авто ослоор өөд болсон билээ. Цэл залуухан, тамирчны замналынхаа оргил жилүүдийг өнгөрүүлж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулаад удаагүй байсан түүнийг 28 насандаа таалал төгсөнө гэж төсөөлсөнгүй.

Диого Жота өөрийн дүү Андрегийн хамтаар Испанийн хурдны зам дээр Ламборгини жолоодож яваад осолджээ.

Дэлхийн хөлбөмбөг ч тод одоо алдсандаа гашуудаж, гуниглаж байна. Тамирчид, клубууд, улс орнуудын хөлбөмбөгийн холбоод эмгэнэл илэрхийлсээр байна.

Ливерпулийн дасгалжуулагч Арне Слот:

-Клубын хувьд бидэнд маш цочирдом үйл явдал тохиолоо. Диого зүгээр нэг бидний тамирчин байсангүй. Тэр бид бүгдэд хайрлагдсан нэгэн байсан. Тэр багийн хамтрагч, нөхөр, ажлын анд гээд үүрэг бүртээ онцгой байсан. Түүний багт юу авчирсан талаар ихийг хэлмээр байна. Гэхдээ үнэн гэвэл Диогогийн тоглолтыг харсан хүн бүр үүнийг хэлж чадна. Тэмцэгч, шаргуу, тууштай, гайхалтай чанар, гоол. Ливерпулийн тамирчин ямар байхын тод жишээ.

Португалын шигшээ багийн ахлагч, багийн нөхөр Кристиано Роналдо:

-Ямар ч утга учир алга. Бид саяхан л шигшээ багтаа хамт байсан. Чи саяхан гэрлэсэн. Түүний гэр бүл, эхнэр, хүүхдүүдэд нь эмгэнэл илэрхийлье. Тэднийг сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсье. Чамайг тэдэнтэйгээ үргэлж хамт байхыг мэдэж байна. Тайван нойрс, Диого, Андре. Та нарыг санан дурсах болно.

Лионель Месси өөрийн Instagram хуудаснаа хар, цагаан өнгөтэй Жотагийн зургийг нийтлэн испаниар “QEPD” буюу “Тайван нойрсоорой” гэжээ.

Ливерпулийн хуучин дасгалжуулагч, Жотаг багт авчирсан Юрген Клопп:

-Энэ мөчид би шаналж байна. Илүү том шалтгаан байгаа байх. Гэхдээ надад харагдахгүй байна. Диого болон түүний дүү Андрег таалал төгссөн гэх зүрх шимшрэм мэдээг сонслоо. Диого гайхалтай тоглогч байгаад зогсохгүй гайхалтай найз, хайр татам нөхөр, халамжит аав байсан юм. Бид чамайг санах болно. Рут/Диогогийн эхнэр/ болон хүүхдүүд, гэр бүл, найзууд, тэднийг хайрладаг хүн бүрт эмгэнэл илэрхийлье.

Ливерпульд хамт тоглож явсан Трент Александр-Арнольд:

-Яг одоо хэлэх үг олдохгүй байна. Хайртай нэгэн маань яваад өгсөн гэхээр зүрх, тархи хоёр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Энэ өвдөлт намжвал Диогог үргэлж инээмсэглэсэн төрхөр нь санан дурсах болно. Дэндүү олон жаргалтай мөчүүд, инээсэн өдрүүд.

Ливерпуль хотын Энфилд цэнгэлдэхийн гадаа фанатууд цуглаж, эмгэнэл илэрхийлж байна.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.