Connect with us

Спорт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан үзүүрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг Улсын арслан Б.Орхонбаярт гардуулж, баяр хүргэв. Мөн үзүүрлэсэн болон их шөвгийн бөхчүүдэд дурсгалын зүйл гардууллаа.

Улсын арслан Б.Орхонбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг 2022 онд хүртэж байсан юм.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа

Published

on

By

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд Саудын Арабын Хант Улсад болж буй “Дакар Ралли-2026” дэлхийн уралдааны гуравдугаар гараанд гарч, “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ.
Авто болон мото спортын олимпын наадам гэгддэг “Дакар Ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тав дугаар байрны рейтингд бичигдсэн анхны тохиолдол юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээр байрт бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази тивийн хүн болж байна.
“Дакар Ралли-2026”-д МУГТ Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орныхоо нэрийг гарган уралдаж байгаа юм. Э.Халиунболдыг энэ уралдаанд оролцоход П.Батсайхан Ерөнхийлөгчтэй “Шунхлай холдинг ХХК” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Өнөөдөр болох “Этап-6” гараа нь 589 км ба Хайл хотоос Рияад хот чиглэлд уралдана. Уралдааны замын эхний гараа 326 км. Энэ гарааны замын 15 хувь нь хатуу шороотой, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхантай юм.
Дэлгэрэнгүй

Спорт

Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно

Published

on

By

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!