Connect with us

Moe

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

Published

on

Цаг уурын байгууллагын иирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар олонн жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч нилээд чангарч олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн зарим хугацаанд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олоон жилийн дунджаас дулаан байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна.  Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэг болон хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим  байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэргийн дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Moe

Хотхоны бага сургууль байгуулах боломж бүрдлээ

Published

on

By

“Орон сууцны хороолол, хотхонд байрлах бага сургуулийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад баримтлах” чиглэл батлагдав.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэх “Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги”, “Гэрт ойр сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ чиглэлийг баримтлах юм.
Аймаг, нийслэлийн хүн ам нягтарсан, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульгүй хороолол, хотхонд бага ангийн суралцагчдыг гэртээ ойр сургуульд, цөөн хүүхэдтэй ангид суралцах боломжийг бүрдүүлэхэд уг баримт бичиг чиглэжээ.
Нийслэлд 2020-2024 онд 45 сургуулийн барилгыг шинээр барьж өргөтгөн, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж, суудлын тоо 28,938-аар нэмэгдсэн хэдий ч ачаалал буурахгүй байна.
2024-2025 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр нийслэлийн 9 дүүргийн 70 хороо төрийн болон орон нутгийн өмчийн сургуульгүй, 58 хороо огт сургуульгүй байна.
Хотхоны бага сургууль байгуулах боломж бүрдлээ
Дэлгэрэнгүй

Moe

Боловсролын сайд П.Наранбаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзаж, стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиров

Published

on

By

2025.06.19 — Улаанбаатар

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гурван үндсэн чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сантай илүү үр дүнтэй, зорилтот хамтын ажиллагаа хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн байна.

🔹 Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:

  1. Англи хэлний боловсролыг дэмжих
    Их Британийн санхүүжилтээр амжилттай хэрэгжсэн багшийн чадавхжуулах хөтөлбөрийн үр дүнг онцлон тэмдэглэж, цаашид англи хэлний багш нарыг гадаадад богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах талаар тохиролцлоо.

  2. Цахим тэгш байдлыг хангах
    Алслагдсан бүс нутгуудад цахим орчныг сайжруулах, интернэтийн хурдад анхаарах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. Энэ нь орон нутгийн хүүхдүүдэд тэгш боловсролын орчин бүрдүүлэхэд түлхэц болно гэж талууд онцоллоо.

  3. “Багийн баг” сургууль байгуулах
    Боловсролын шинэ загвар болох “багийн баг сургууль” байгуулах ажлыг 2025 оны 6-р сарын дотор эхлүүлэхээр хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулах санамж бичигт санал нэгдсэн байна.

💧 Ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл

Мөн уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын 3.9 сая ам.долларын санхүүжилт бүхий төслийн талаар танилцууллаа. Тус төсөл нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг цэвэр усны байгууламж, тоног төхөөрөмжөөр хангах зорилготой юм.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!