Connect with us

Нийгэм

Ерөнхий сайдын цочмог шийдвэр хөвсгөлчүүдийг баярлуулж, 207 дугаар байрны оршин суугчдыг гонсойлгов

Published

on

Засгийн газраас Бүсийн зөвлөгөөнийг орон нутгуудад зохион байгуулж байгаа. Хойд бүсийн зөвлөгөөнийг Булган аймагт өчигдөр зохион байгуулж, Орхон, Хөвсгөл, Булган аймгаас сонгогдсон гишүүд оролцож байгаагийн зэрэгцээ Засгийн газрын 23 сайд бүрэлдэхүүнээрээ  оролцож, хойд бүсэд тулгамдаад байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэж буй юм. Үүний нэг болох Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдааны төв шатсантай холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд энэ сарын 14-нд гал гарсан ба  260 түрээслэгчтэй, 100 хувь орон нутгийн өмчийн барилга бүрэн шатсан юм.

Тус аймаг гал унтраах ганц машинтай 5-6 гал сөнөөгчтэй байсан нь галыг унтраахад хүндрэл учирч,  олон хүний эд хөрөнгийг аварч чадаагүй талаар шүүмжилж байв. Нийт эд хөрөнгийн хохирлыг тооцоход  худалдаачид 5,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө галд алдсан гэсэн урьдчилсан тооцоолол гарсан юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үлдсэн худалдаа эрхлэгчдэд өчигдөр гэнэтийн  мэдээ дуулгасан нь УОК-ын нөөц хөрөнгөөс  5,2 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, дэмжлэг үзүүлэхээр болсон шийдвэр байлаа. Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэнэтийн ийм цочмог шийдвэрийг зөв, буруу хэмээн нийгмээрээ хэлэлцээд эхэлсэн. Татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх гэлээ, бид яах гэж татвар төлдөг билээ гэх шүүмжлэл дийлж, барьцах хүмүүс ч эхнээсээ гарч ирсэн. Тухайлбал,

“Дүнжингарав”-ын дэлбэрэлтэд эргэлдээх 207 дугаар байр өртөн юу ч үгүй шатаж,  оршин суугчид нь орох оронгүй олон жил болж, гэр бүлээрээ түрээсийн байр хэсэн яваа. Долоон хүний амь эрсдэн, олон айл эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон байхад төр үл тоосон атлаа  худалдаа эрхлэгчдийн хохирлыг бүрэн барагдуулна гэдэг байж болшгүй. Хүний алтан амь, эд бараа хоёрын хохирлыг харьцуулахын аргагүй. Тэд өөрсдийнхөө хариуцлагагүйгээс болж гал алдсан байхад төр ялгаварлан гадуурхлаа хэмээн эхнээсээ эсэргүүцээд эхэллээ.

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!