Улс төр
Б.Тулга сайдын хариуцсан хилийн боомт задгай, дорой явж ирсний илрэл нүүрсний 40 их наядын хулгай юм
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод л “…Боомтын боомийг тайлж, эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй” гэж мэдэгдсэн. Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын дөрвөн боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Одоогийн байдлаар авто замаар долоо, төмөр замаар гурав, агаарын замаар нэг боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгддэг.
Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд захирамж гаргаж, Б.Тулгыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилж байв.Б.Тулга ч “…Би өмнө нь төрийн ажил хийж байсан туршлагатай. Эдийн засгийн хүндрэлтэй үед боомтын асуудал нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болсон. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдаас өгсөн ажлыг хариуцлагатай хийнэ” гэж байлаа.
Хил боомтын асуудал ямархуу арчаагүй дорой явж ирсний илэрхийлэл бол 40 их наядын нүүрсний хулгай юм. Тэгвэл Б.Тулга сайд Монгол Улсыг боомилж байгаа нүүрсний хулгайтай тэмцэж чадаж байна уу. Бодит байдалд тэрбээр зоригтой ажил хийж хэрэгжүүлэхгүй суудлын бөглөөс болон суусаар байтал боомтын сэргэлт биш боомтын уналт болж, нүүрс тээвэр удааширч, Монгол Улсын валютын урсгал саарч, ам.долларын ханш өсөж, дагаад бүх юмны үнэ нэмэгдэж, эдийн засаг хүндэрч, иргэд туйлдаж гүйцлээ. Б.Тулга саад үүнийгээ ухамсарлаж байгаа гэж найдъя. Хамгийн сүүлд Боомтын сайд Б.Тулга 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын турш Замын-Үүд боомтыг туршилтын горимоор 24 цагаар ажиллуулсан. Тооцож байсан шиг шөнийн гаралт их биш байлаа хэмээн БНХАУ-ын тал үзсэн учраас дахин үр дүнгээ тооцож үзээд 24 цагаар ажиллуулах эсэхээ шийдэхээр болсон юм. Асуудлыг ул суурьтай бус харж, гол боомтыг 24 цагийн ажиллагаатай болгохын тулд нарийн судалгаа, тооцоолол хэрэгтэй. Гэвч Б.Тулга сайдын дутуу дулимагаас болж энэхүү чухал ажил нурж, Хятадын тал ч дурамжхан үлджээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
