Улс төр
С.Бямбацогт: Яамдад 270 дарга байсныг 186 болгож буурууллаа
Засгийн газрын өнөөдрийн /2025.06.25/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Нэгдүгээрт, яамдын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. 58 үндэсний хороог хоёр дахин бууруулахаар болсон. Яамдын нэгжийг 31 хувиар цомхотгохоор болсон. Тухайлбал, 16 яаманд 138 газар байсныг 109 болгож, 132 хэлтэс байсныг 77 болгож цөөлөхөөр боллоо. Яамдын дарга 270 байсныг 186 болгож буурууллаа. Тэгхээр нэг яам дээд талдаа 14 даргатай, цөөн нь 10 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Эдийн засаг, хөгжлийн яам 28 даргатай байсан бол 14 болгосон. Нийт 86 даргыг цөөллөө.
Хоёрдугаарт, газартай холбоотой асуудал багагүй хүлээлт үүсгээд байсан. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд газрын харилцаа, сангийн асуудал эрхэлсэн агентлаг ажилладаг. Гэвч сум, хороонд иргэдийн өмчлөх газрын Ерөнхий сайдын түвшинд авч ирж шийддэг нугалаа гардаг байсан. Буцаагаад сум, аймаг, нийслэлийн засаг даргын түвшинд шийдвэрлүүлэхээр шилжүүллээ.
Гуравдугаар, эрчим хүчний компаниудыг нэгтгэх асуудлыг эхлүүлсэн. Хамгийн их асуудалтай салбар. Үр ашиггүй зардал ч их бий. Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын эрчим хүчний сүлжээг нэгтгэхээр шийдвэрлэлээ. Мөн Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвтэй нэгтгэхээр боллоо” хэмээлээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
