Нийгэм
“Сайд, дарга нарын баахан адуу, үхрийг баруунаас туун, Сүхбаатар аймагт авчирдаг. Үүнийг болиулна”
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум 2023 оны зудад хамгийн их нэрвэгдсэн юм. Тус сумын 94 хувь нь цасанд дарагдаж, төмөр зуд нүүрлэжээ. Аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаяртай зудын дараа авсан арга хэмжээ, зудын хохирлын талаар ярилцав.
-Танай аймаг 2023 оны зудаас өмнө малын тоогоор тэргүүлдэг байв уу?
-2022 оны эцсээр манай аймаг 4.6 сая мал тоолуулсан. Нийт малаараа улсад эхний тавд багтаж байв. 2023 оны тавдугаар сарын 19-20-нд манай аймагт байгалийн гамшигт үзэгдэл болсон юм. Цасан болон шороон шуурга босож, нэг сая мал хорогдсон. Төл гарсны дараах үе тул 450 мянган төлөө алдсан.
2023 оны жилийн эцэст аймгийн хэмжээнд нийт 3.2 сая толгой мал болж буурсан. Арваннэгдүгээр сард анхны цас орж, 12.31-ний өдөр гэхэд Түмэнцогт сум шилэн буюу мөсөн зудын байдалд шилжиж, залгуулаад бүх сум буюу 13 суманд байдал ижил болсон. Мал бэлчих ямар ч боломжгүй болж, 2023-2024 оны хавар гэхэд манай аймагт 1.8 сая мал зудад хорогдсон.
-2023 оны өвөл Сүхбаатар аймагт өмнөх жилүүдээс илүү их цас унасан уу?
-Арваннэгдүгээр сард анхны цас унахад зүүн урагшаа, Халх гол руу бод мал нэлээн уруудсан. Эдгээр малыг эрэн хайх, отрын штаб байгуулахад 33 сая төгрөг зарцуулсан. Байнгын явган шуургатай байв.
Аймгийн цаг уурын байгууллагаас сүүлийн 60 жилд ороогүй цас орсон гэж мэдээлсэн. 1945 оноос хойших зуд, байгалийн гамшгийг тооцож үзэхэд хамгийн их мал 2023-2024 онд хорогджээ.
2010-2011 оны өвөл манай аймагт зуд болсон. 2008 оны зудад 378 мянган мал хорогджээ.
2023 оны арваннэгдүгээр сард бензин тос тасарсан нь багагүй хүндрэл учруулсан юм. Өвөлжөөндөө буугаагүй, хаваржаандаа олон айл байхад шатахуун тасарсан.
![]()
-Малаа алдсан иргэдийн санхүүгийн, сэтгэл санааны байдал ямар байна вэ?
– 8971 малчин өрхийн 1563 нь 50-иас дээш тооны малаа, 2744 өрх малынхаа 70-99 хувийг алдсан. Огт малгүй болсон 433 өрх бий. Нийт өрхийн тал нь их багаар малаа алдсан. Хохирлын хэмжээ 317 тэрбум төгрөг болсон юм.
Дараа нь малын сэг зэм устгахад 1.3 тэрбум төгрөг зарцуулсан.
Зудын дараа 4500 малчинд 2.2 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн. Засгийн газар, Ерөнхийлөгчөөс 540 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний багц ирүүлснийг мал бүхий иргэдэд тараасан.
ХХААЯ, ХНХЯ-тай хамтран малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 507 айлд, айл тус бүрд 8 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон. Эрүүл мэндийн газартайгаа хамтран малчдын 0-5 хүртэл настай хүүхдүүд хоол тэжээлийн бэлдмэл ээр ханган, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлгийн үзлэгт хамруулав.
4.1 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг малаа даатгуулсан малчид авсан. Даатгалын долоон компаниас үүнийг олгосон.
УОК-оос 2.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээл өгснийг малчдад 50 хувийн хямд үнээр тараасан. Мөн уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд 2500 тонн нүүрс өгсөн.
Өнгөрсөн зун зуншлага сайхан болсон тул малчдын сэтгэл санаа дээрдсэн. Малаа маллана л гэцгээдэг.
2024 оны жилийн эцсээр малчин өрхийн тоо манай аймагт таван өрхөөр буурсан. Шинэ хоршоо хөдөлгөөн улс даяар хэрэгжиж, хоршооны гишүүнээр элссэн өрхүүд хөнгөлөлттэй зээл авлаа. Малчид ямар ч байсан дансаа харлуулаагүй.
Манай аймагт 267 хоршоо байгуулагдав. 496 малчин-хоршооны гишүүн өрх 17 тэрбум төгрөгийн зээл авчээ. Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард хоршоодоор явж, асуумж авсан юм.
2023 оны зудад өртсөн олон айл хоршоонд нэгджээ. Зээл авсан айлуудын 70 хувь нь мал авч, хашаа хороогоо засан, өвс тэжээл авсан байсан.
Өнгөрсөн зун зуншлага сайхан болсон тул малчдын сэтгэл санаа дээрдсэн. Малаа маллана л гэцгээдэг. Цаг агаар сайхан болохоор дагаад малчдын байдал дээшилсэн. Зудын дараа нийт 16.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Дийлэнх нь буцалтгүй тусламж. Үүний дөрвөн тэрбум төгрөг нь гурван жилийн хугацаатай, хүүгүй зээл.
-Малчдын хариуцлагын талаар та юу хэлэх вэ. Зудаас сэргийлэх боломж та бүхэнд байсан уу?
-Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө яагаад ч барахааргүй байдаг. Хэдий сайн хашаатай, өвч тэжээл бэлдсэн байлаа ч манай аймагт мал гараад бэлчих ямар ч боломж байгаагүй. Мөсөн доороос ногоо идэх боломжгүй. Хүн малгүй л хохирсон. Хэдий бэлдсэн нь хүчин мөхөстсөн.
2023 оны өвөл, Сүхбаатар аймаг
-Бэлчээрийн нөхцөл байдлаа танилцуулаач?
-Жил бүрийн наймдугаар сард аймгийн цаг уурчид бэлчээрийн даацыг мэдээлдэг. 2023 оны наймдугаар сард аймгийн бэлчээрийн даацыг 42 хувь гэсэн. 2024 онд олон мал хорогдсон тул энэ тоо 80 хувь руу гарсан.
Мал хэт өссөн нь үнэн. Аймгийн даац 3.8 сая малаар хэтэрсэн. Даацдаа тохируулан малаа өсгөх талаар улсын хэмжээнд яригдаж байна. Гэвч малаас махыг нь л ашигладаг. Бусад түүхий эд нь үнэгүй тул малчдад хангалттай орлого бүрддэггүй.
Хавартаа ноолуураас хэдэн төгрөг олдог. Гэдэс, цувдай, арьс шир нь хаягддаг тул малчид малын тоогоо өсгөсөн. Гэхдээ зудын дараа 500-аас дээш малтай өрхийн тоо огцом буурлаа. Нэг өрх 500 малтай байхад санхүүд нь хүрэлцээтэй. Гэтэл манай аймагт нийт малчин өрхийн 90 хувь нь 500-аас доош малтай байна.
Мал хэт өссөн нь үнэн. Аймгийн даац 3.8 сая малаар хэтэрсэн.
Аймагт махны 10-аад бой бий. Арьс ширний, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байхгүй. Ноос угаах нэг үйлдвэр байсан ч нэг л жил ажилласан.
-Бэлчээрээ алсын, ойрын, нөмөр нөөц гэж хуваарьтай ашигладаг уу?
-Засаг даргын захирамж гардаг ч малын тоо өссөн тул хэрэгжилт сул байв. Одооноос сэлгэн, хуваарьтай ашиглах тал руу орж байна. Аймгийн ИТХ-аар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын бэлчээр сайжруулах журам батлуулахаар ажиллаж байна.
Баруунаас ирдэг урсгалыг сааруулах, малын нүүдлийг зогсоох зорилготой. Сайд дарга нарын баахан адуу, үхрийг баруунаас авчирч, манай нутгаар дайруулан Дорнодын халх гол руу туудаг. Хавар өвс ургахаар л оруулаад ирдэг. Намар бас бод мал авчирдаг юм.
-Адуу, ямааг бэлчээр талхалдаг гэдэг. Танай аймгийн сүргийн бүтэц ямар вэ?
-Ямаа 30 хувь эзэлдэг. Сүргийн бүтэц алдагдаагүй.
-Малчид цаг агаарын мэдээллийг тогтмол авдаг уу. Аймгийн хэмжээнд интернет сүлжээ бүрэн нэвтэрсэн үү?
-Энэ тал дээр асуудал байхгүй. Сүлжээ сайн. Цаг агаар муудахад малчид руугаа Цаг уурын байгууллагаас гар утас руу нь мессеж илгээдэг. Улсын хэмжээнд малчдын 90 хувь нь гар утас ашигладаг.
Айлуудаар явж байхад 15.00 цаг болсон уу? Телевизээ асаагаарай, цаг агаарын мэдээ сонсъё гэдэг. Мөн малчид барометр их ашиглаж байна.
-2023 оны зудаас үлдсэн сургамж юу вэ?
-Өнгөрсөн өвөл манай аймаг 26 мянган тонн буюу өмнөхөөс илүү өвс бэлдэж өвөлжлөө.
-Ярилцсанд баярлалаа.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
