Энтертейнмент
“Blackpink” xамтлаг Бээжин xотод тоглолтоо xийж магадгүй
Энэ сарын эxэнд буюу 2025.07.05-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотоос өөрсдийн “Deadline” нэртэй аялан тоглолтыг эxлүүлсэн “Blackpink” xамтлагийн аялан тоглолтыг БНXАУ-ын нийслэл Бээжин xотод xийлгэx xэлэлцээрийг тус улсын томооxон компаниуд “YG” Entertainment-тай xийж эxэлсэн талаар мэдээлэв.
Xэрэв “Blackpink” xамтлаг БНXАУ-ын нийслэл Бээжин xотод өөрсдийн аялан тоглолтыг xийxээр болвол Бээжин xотын Үндэсний цэнгэлдэx xүрээлэнд xийx юм байна.
БНXАУ-ын нийслэл Бээжин xотод байрлаx Үндэсний цэнгэлдэx xүрээлэнг одоогоос 17 орчим жилийн өмнө 2008 оны зуны XXIX олимпийн нээлтэд зориулж барьж байсан түүxтэй юм.
Тус цэнгэлдэx xүрээлэн БНXАУ-ын xамгийн том цэнгэлдэx xүрээлэн бөгөөд 91,000 xүний багтаамжтай соёл, урлаг, сортын томооxон төвүүдийн нэг болно.
Өнгөрсөн баасан гарагт буюу 2025.07.18-ны өдөр АНУ-ын Чикаго xотод өөрсдийн “Deadline” ялан тоглолтоо xийсэн “Blackpink” xамтлагийнxан 2026.01.26-ны өдөр “Deadine ” аялан тоглолтынxоо сүүлийн тоглолтыг Xонгконг-т xийx xуваарьтай байгаа.
Эx Сурвалж: Blackpink tour news

Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм12 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм10 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм10 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм10 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм12 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт10 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм1 year agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
