Улс төр
М.Нарантуяа-Нара: Тойргийн 78 гишүүн бүр тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа “Тойргийн 78 гишүүн бүрт тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Цаагуур чинь биднийг бөгс бөөр зодоон цохион гэж байх зуур энэ засаг төр чинь УИХ-ын гишүүдээ лоббидож, тойргийн 78 гишүүн бүрд тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбумаар угжих ажлын саналыг маргаашийн дотор өгүүлэх юм явчихсан байна.
Засгийн газар болон Их Хурлын наймаа явчихсан байна.
АН, МАН-н тойргийн гишүүд намайг сенсаациллаа гээд гишүүдийн чатанд дайрч байна. УИХ-ыг муухай харагдууллаа гэнээ.
Харин ч эрүүл харагдуулж байгаа шүү. Энэ талаар гишүүдийн чат группт шүгэл үлээсэн Х.Баасанжаргал гишүүндээ баярлалаа.
Х.Баасанжаргал гишүүн мэдээлээгүй бол би ч мэдэхгүй мангайгаад л өнгөрөх байлаа. Төсөвт иргэд улс нийгмийн асуудлыг тусгах нь бүх л гишүүдийн үүрэг юм бол яагаад сэмхэн тойргийн хэдэн гишүүдийг тус бүр 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгт багтаан үүнээс 2026 онд таван тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр төсөл арга хэмжээний саналаа төсвийн тухай хуулийн дагуу 2025 оны долоодугаар сарын 25-ны дотор холбогдох яамд руу албан бичгээр илгээх талаар гишүүдэд мэдэгдсэн байдаг билээ.
Парламент өөрсдийнх нь баталсан хуулийг мөн төсвийг хэрхэн хэрэгжүүлж үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих ёстой атал ханцуйндаа наймаалцах шахам өөрсдийнхөө төслийг оруулчихаад үхсэн баасаа хянаж шүүж суух гэсэн юм бэ” хэмээсэн юм.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
