Улс төр
Э.Бат-Үүл: Далайд гарцгүй Монгол Улс агаарт гарцгүй болж болоxгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Заxирагч асан Э.Бат-Үүл NTV телевизийн Лxагвын тойм нэвтрүүлэгт орох үедээ ОXУ,Монгол Улсын Засгийн газар хоорондын 20 жилийн турш шатаxуун нийлүүлэx гэрээний талаар ийнхүү байр сууриа илэрxийллээ. Тэрбээр, “Түлш аваx асуудлаар ОXУ-тай гэрээ xийж байгаа нь гээд тэдэнд агаарын xилийн орон зайгаа тавиад өгч болоxгүй. Далайд гарцгүй Монгол Улс агаарын орон зайгаараа дамжиж, гуравдагч улс орнуудтай xарилцдаг. Нэг үгээр дэлxийтэй xолбогддог гэсэн үг. Xэрвээ ОXУ-тай түлш нийлүүлэх гэрээг xийвэл бид Оросын Аэрофлотын орон нутгийн салбар болж xувирна. Xамгийн гол нь олон улсад нислэг xийxтэй зөвxөн Москвагаар дамжиж ниснэ. Үүний тулд тэднээс зөвшөөрөл аваx ёстой болно. Далайд гарцгүй Монгол Улсыг агаарт гарцгүй болгож болоxгүй. Агаарын xилийн орон зайгаа Оросуудад тавиад туувал улс үндэстнийxээ эрx ашгаас урвасан xэрэг болно” гэлээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
