Улс төр
УИХ-ын дарга улс төрийн нүүдлээ тооцон Цэцийн даргыг үлдээх үү, явуулах уу гэдгээ шийднэ
Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургаадугаар сард дуусгавар болох тул УИХ хаврын чуулган завсарлахаас өмнө уг асуудлыг шийдвэрлэх ёстой болж байна. Хуулиараа бол УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд энэ эрх мэдэл буй. Нэг үгээр, УИХ-ын дарга Цэцийн дарга Г.Баясгаланг улируулан томилох уу, эсвэл орных нь хүнийг оруулж ирэх үү гэсэн сонголттой тулсан гэсэн үг. Цэцийн есөн гишүүний гурвыг Монгол Улсын Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Улсын Дээд шүүхээс санал болгон зургаан жилийн хугацаагаар томилдог хуультай. Харин Цэцийн дарга Г.Баясгаланг 2019 онд УИХ-аас санал болгон томилсон юм. Өнгөрсөн хугацанд Цэцийн дарга Г.Баясгалангийн оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Ц.Мөнх-Оргил очих нь гэсэн мессеж түгсэн. Ц.Мөнх-Оргилын хувьд боловсрол, мэдлэг, туршлага гээд л дутах зүйлгүй, харин ч зөв сонголт гэсэн дэмжлэг аваад байгаа.
Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан улс төрийн нүүдлээ тооцон Цэцийн одоогийн дарга Г.Баясгаланг үлдээх үү, өөр нэгнийг оруулж ирэх үү гэдэг шийдвэрээ ойрын хугацаанд гаргахаар болж байна.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
