Connect with us

Нийгэм

Б.Лхагвасүрэн та, ахмадуудын тэтгэвэртэй “зууралдаж”суухаар ББСБ-аар мөнгө хүүлж суугаа албатаа цэгцлээч!

Published

on

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ахмадуудын тэтгэврийн зээл авах боломжийг хязгаарласан тушаал гаргажээ. Тодруулбал, тэрбээр энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр “Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлд хязгаарлалт тогтоох тухай” тушаалыг гаргажээ.

Уг тушаалд

  1. Тэтгэвэр, тэтгэмжийн орлоготой иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах хүрээнд банкнаас шинээр олгох болон нөхцлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнээс доошгүй байх хязгаарлалтыг мөрдүүлсүгэй.
  2. 2025 оны гуравдугаар 10-ны өдрөөс өмнө олгосон тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, зээлийн сарын төлбөрөө төлсний дараах үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үлдэгдэл хугацааг нэг удаа сунгахыг банкуудын Гүйцэтгэх захирал нарт зөвшөөрсүгэй.
  3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мөнгөний бодлогын газар Банкны бүтцийн өөрчлөлт, бодогын газар /Н.Ариунбат/, Хяналт шалгалтын газар /Ц.Нарандалай/-т  тус тус үүрэг болгосугай гэжээ.

Тэтгэвэр нь иргэний цалингаас сар бүр суутган авч ирээдүйд өгөхөөр хадгалж байгаа мөнгө юм. Гэтэл Монголбанкнаас тушаал гаргаж зээл авах дүнд хязгаарлалт тавьж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж зарим хуульчид шүүмжилж эхэлжээ. Мөн ахмадуудын эсэргүүцэлтэй ч тулаад буй юм. Өөрийн юмаа зарцуулах эрхгүй, хяналт хязгаарлалт тогтоолгож буйд тэд бухимдаж, тэтгэврээ яахаа хүртэл төр, засгаар заалгах юм гэнэ. Амьдралд арай дэндүү оролцож байгаа юм биш үү хэмээж, түүнийхээ оронд тэтгэврийг ялгааг арилгах, нэмэх асуудлыг хөндөж яримаар байна гэлээ. Насаараа буюу улсад 20 орчим жил ажиллаад 800 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэтэл насаараа улсад ажиллаж үзээгүй хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй нь шударга бус. Тиймээс энэ бүхнийг ялгавартай авч үзэхийг ахмадууд хүсэж байна. Тэтгэврийн хавтгайруулан нэмдэг нь өнөөдрийн ийм байдалд хүргэсэн аж.  Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та ахмадуудын тэтгэвэртэй “зууралдаж” суухаар ББСБ-ууд арилжааны банкнаас их хэмжээний зээл авч түүнийгээ хэд нугалан иргэдэд зээлж, мөнгө хүүлж суудаг шударга бус явдалтайгаа тэмцэнэ үү гэдгийг ахмад настнууд дайж байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!