Connect with us

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

Published

on

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрладаг Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна.

Эгийн голын УЦС нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-гийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ. Ерөнхий сайд энэ үеэр орон нутгийн хөгжлийг дэмжих байгалийн аялал жуулчлалын “Хантай” цогцолборын ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй мөн танилцлаа Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээлэв.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

МАН-ын бүлэг: Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд үр дүнд суурилсан арга, аргачлалыг нэвтрүүлнэ

Published

on

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ дахь МАН бүлэг хэлэлцлээ. Улсын Их хурлын тогтоолын төслийн танилцуулгыг Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.

Энэхүү үндсэн чиглэлийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулсан байна. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтийн санал бодолд нийцүүлэн, төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаатай, үйл ажиллагаа, үнэлгээ нэг чиг, зорилготой байх зарчмыг баримталсан гэлээ.

Түүнчлэн, энэхүү баримт бичиг нь:

– Хүний хөгжил

– Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”,

– Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил

– Байгаль орчин, ногоон эдийн засаг

– Засаглал, дижитал шилжилт

– Бүсийн хөгжил

– Үндэсний өрсөлдөх чадвар

– Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх юм.

Энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлжээ. Хөгжлийн хөтөлбөрийг үр дүнд суурилсан арга аргачлалд суурилж хэрэгжүүлнэ гэж Засгийн газар тооцож байна.

Дэлгэрэнгүй

Улс төр

ЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

Published

on

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 10-р сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзаж, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уулзалтад Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн 27.1.5-д хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж заасан. Бид өнгөрсөн 30 жилийн замналаасаа суралцаж, дараагийн шатны зам мөрөө тодорхойлох учиртай. Засгийн газар өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан гэлээ. Ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтийн санал бодолд нийцүүлэн, төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаатай, үйл ажиллагаа, үнэлгээ нэг чиг, нэг зорилготой байх зарчмыг баримталжээ.

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг ШУА болон эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиудын эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн боловсруулжээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2020 онд баталснаар анх удаа Монгол Улсын хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан. Өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө дараагийн таван жилийн үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хуульчилсны дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан парламентад өргөн бариад буй юм.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан байна. Энэхүү баримт бичиг “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тусгаснаараа онцлог. Тухайлбал, боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах зорилтуудыг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна.

Мөн бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлнэ. Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болох зорилтыг ирэх таван жилд хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэнэ. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.

Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Дэлгэрэнгүй

Улс төр

Үндсэн хуулийн цэцийн маргаан хойшлогдлоо

Published

on

2020 оны нэгдүгээр сарын 10-нд батлагдсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хүний нэр төр, алдар хүнд, хууль тогтоомжийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг тараасан этгээдэд торгууль, зорчих эрх хязгаарлах эсвэл нийтэд тустай ажил хийнэ гэж заасан. Энэ заалт нь орон нутгийн болон олон улсын зарим хууль, эрх зүйн жишигтэй харьцуулахад илэрхий хатуу, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх зорилготой ч, мөн Үндсэн хуулийн эрх чөлөө, шударга байдалд харшилж болзошгүй хэмээн шүүмжлүүлж байна.

Эдгээр маргааныг шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр товлогдсон ч, маргагч талууд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй болж, хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Харин ирэх сард хуулийн зөвлөл, шийдвэр гаргах үүднээс хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өглөөний 09.30 цагт товложээ.

Энэ маргаан нь зөвхөн хууль зөрчлийн асуудал төдийгүй, Монгол Улсын хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн баталгааг хэрхэн хамгаалах, хууль зөрчлийн эсрэг бодлого, практик хэрхэн зохицох зэрэг нийгмийн олон талт сэдвийг хөндөж байна. Мөн тус маргаантай заалт нь улсын эрх зүйн тогтолцооны зарим суурь зарчмуудыг, хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг хэрхэн тэнцвэржүүлэх талаар шинэ хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгож байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!