Нийгэм
Япон дахь монгол иргэд хулгай хийхгүй, хулгайд өртөхгүй байхыг сэрэмжлүүлэв
Япон дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжлүүлэгт “Япон руу зорчигч монгол иргэний тоо нэмэгдэхийн хэрээр монголчууд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулах тохиолдол олширч, улмаар Япон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, нийгмийн сүлжээгээр тархаж, Монгол Улсын нэр хүндийг унагах болов. Мөн Япон улсад зорчиж байхдаа монгол иргэн түрийвчтэй мөнгө, эд зүйлсээ хулгайд алдсан тохиолдол ч нэмэгдэв.
Дэлгүүрээс эд бараа хулгайлах, мөнгө түрийвч суйлах, орон байрны хулгай хийх нь Япон улсын Эрүүгийн хуулийн 235 дугаар зүйлд заасан хулгайн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд 10 жил хүртэлх хорих ял эсвэл 500 мянган иен хүртэл торгууль гэсэн хүнд ялтай хэрэг юм. Японы дотоодод хамгаалалтын камерын болон дохиолол, энгийн хувцастай цагдаа нарын хяналт, аж ахуйн нэгж, иргэдээс тавих хяналт өндөр байдаг тул хулгай хийвэл заавал баригдах бөгөөд тухайн үедээ баригдалгүй өнгөрсөн ч хувь хүнийг ёс зүйн доройтолд оруулж, илүү хүнд хэрэгт унагаах аюултай билээ.
Иймд иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байх үүднээс биеэ зөв авч явах, өөрийн эд зүйлсээ сайтар хамгаалж, хянах, гэмт хэргээс сэргийлэх мэдлэг, ухамсраа дээшлүүлэх, сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлыг анзаарсан тохиолдолд яаралтай цагдаа болон холбогдох байгууллагад мэдэгдэх, хууль дүрэм, аюулгүй байдлыг чандлан сахихыг уриалж байна. Бидний уриалгыг зөвөөр ойлгон, өөрийн болон эх орныхоо нэр төрийг хамгаалан, хууль журмыг хатуу сахин биелүүлэх тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ.
Нийгэм
Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Нийгэм
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.
Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.
Нийгэм
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
