Улс төр
Т.Мөнхсайхан: Ж.Чинбүрэн гишүүн сошлоор ажлаа хийж, салбарын нэр хүнд унагаж байна
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбар, тэр дундаа эм, эмийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандаж тогтоолд өөрчлөлт орж амжаагүй байхад БНСУ-ын таван эмийн үйлдвэрээс авч буй 23 төрлийн эмэнд хөнгөлөлт олгож буй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжлэв.
Уг шүүмжлэлийн хариуд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Шинэчлэн найруулагдсан эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан зүйл заалтын дагуу бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэрэв ямар нэгэн хууль зөрчсөн процесс байгаа бол үүнийг хууль хяналтынх нь байгууллагад өгөөд шалгуулчих л даа. Тэгэхгүй бол Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн салбар л болохгүй байгаа мэт байнга яриад, сошлоор ажлаа хийгээд яваад байхаар чинь салбарын нэр хүнд унаад байна ш дээ. Та үнэхээр тийм процессийн алдаа байгаа бол хууль хяналтынх нь байгууллагад өгөөд шалгуулчих л даа.
Надад БНСУ-ын эмнэлэг, эмийн үйлдвэртэй гэрээ хийсэн зүйл огт байхгүй гэдгийг би танд хэлээд байгаа шүү дээ. Бид ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудад шинэчлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийнхаа талаар танилцуулах ёстой.
Үүнийг танилцуулсны үндсэн дээр гаднын чанартай эм үйлдвэрлэгч улсууд хямд үнээр эмээ өгөх боломж бүрдэж байгаа. Үүний үр дүн иргэдэд хүрээд, иргэд үүнд сайшаалтай хандаж байгаа шүү дээ. Жишээ нь ахмадууд сахарынхаа дараа сарын эмийг авч чаддаггүй байсан бол үүнийг 60 мянгаас 6 мянга болгосон, өмнөх эмээс нь үйлчилгээ нь сайжирсан. Зүрхний стент тавиулсан хүмүүс сар бүр цус шингэлэх эмээ 170 мянган төгрөгөөр авдаг байсан бол 17 мянган төгрөг төлөөд уудаг болсон байна. Эмч, өвчтөнгүй сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд байна. 2026 оны төгсгөл гэхэд бид чанаргүй эмийг зах зээлээс шахаж гаргах, хямд үнэтэй эмээр хангах бодлого маань маш амжилттай хэрэгжээд явж байна.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
