Нийгэм
Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 102-т жагссан ч “хүнд” ангилалд хэвээр байна
“Reporters Without Borders” (RSF) байгууллага жил бүр гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээ танилцууллаа.
Монгол Улс энэ жил хэвлэлийн эрх чөлөөний индексээр 52.57 оноотой 102-т бичигдэж, өмнө жилийн 109 дүгээр байраас долоон байр урагшилсан байна. Монгол Улсын онооны үзүүлэлтийн хувьд Улс төр 41.26 оноо авч 106-р байр, Эдийн засаг 36.15 оноо авч 116-р байр, Хууль 59.57 оноо авч 94-р байр, Нийгэм 64.98 оноо авч 73-р байр, Аюулгүй байдал 60.89 оноо авч 112-р байр тус тус эзэлжээ.
Мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс дэх эдийн засгийн үзүүлэлт 2025 онд ч буурсаар, урьд хожид байгаагүйгээр ноцтой түвшинд хүрчээ. Үүний улмаас дэлхий нийтэд хэвлэлийн эрх чөлөөний байдал түүхэндээ анх удаа “хүнд нөхцөл байдал” хэмээн ангилагдаад байна. Энэ жилийн индексийг Норвеги улс 92.31 оноогоор тэргүүлэв. Харин ОХУ, Никарагуа, Вьетнам, Хойд Солонгос, Сири, Хятад зэрэг орон сүүл мушгижээ.
Нийгэм
2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулав.
Зөрчилд холбогдсон гадаадын 16881 иргэн, 3582 аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 1222 иргэнийг албадан гаргажээ.
Зөрчил гаргасан нийт гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 66.7 хувиар, үүнээс хувь хүнээр зөрчил гаргасан иргэдийн тоо 5.21 хувиар, уригч хуулийн этгээдээр зөрчил гаргасан иргэдийн 84.07 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл, хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчих, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа. Улсын хилээр оруулалгүй буцаасан иргэдийн дийлэнх хувийг БНХАУ (1130), БНСУ (151)-ын иргэд эзэлж байна.
Дэлхий
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг энэ оны 11-р сард санаачлан баталж, дэмжсэн гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ хуулиар “social media age limit” буюу 16 наснаас дооших хүүхдүүдэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож, компаниудад дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэг ногдуулсан бөгөөд энэ сарын 10-наас тус хориг гүйцэд хэрэгжиж эхэлжээ.
Хоригт хамрагдах 10 платформ нь Instagram, Facebook, TikTok, YouTube, Snapchat, Reddit, X, Threads, Twitch, Kick юм.
Энэхүү хуулиар эцэг эх, хүүхдүүдийг шийтгэхгүй, харин насны шалгалт хийгээгүй 16-аас доош насныхныг платформдоо нэвтрүүлсэн технологийн компани 49.5 сая австрали доллар хүртэл торгууль төлөх ба энэ нь 16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнээс хориглосон дэлхийд анхдагч хууль юм.
Өсвөр насныхан тус хоригийг эсэргүүцэж, найз нөхөдтэй харилцах болон олон нийтийн орчинд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдлаа хэмээн шүүмжилжээ. Мөн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш нас шалгах, акаунтыг цуцлах, эсвэл VPN-ээр нэвтрэх оролдлого зэрэг үйлдлүүд илэрч байгаа тухай албаныхан мэдээлж байна.
Эх сурвалж BBC, Al Jazeera, The Guardian
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Нийгэм
Батсүмбэр суманд орчин үеийн инженерийн шийдэлтэй шинэ бага сургууль ашиглалтад орлоо
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ “Бага сургууль” өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Номин Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч A.Шагдарсүрэн тэргүүтэй төлөөллүүд болон аймаг, сум, багийн удирдлагууд оролцов.
“Энэхүү санаачилгыг бодит ажил болгоход хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү багийн бага сургууль төр-хувийн хэвшил-хөгжлийн байгууллагуудын түншлэлийн тод жишээ болж байна. Бид ирэх жил илүү олон багт сургуулиуд байгуулахаар төлөвлөж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцоллоо.
“Номин Холдинг” ХХК-ны хөрөнгө оруулалтаар баригдсан уг сургууль нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дулаан, агааржуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн инженерийн шийдэлтэй байгальд ээлтэйгээрээ онцлог юм.
Мөн сургалтын орчин нь үндэсний болон олон улсын стандартад нийцсэн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, бага насны хүүхдэд ээлтэй, гэртээ ойр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
Багш нарыг холимог бүлгийн сургалт болон цахим сургалтын арга зүйгээр чадавхжуулсан байна.



-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
