Улс төр
Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг хууль зөрчин томилохоор улайрч байна
Д.Амарбаясгалангийн толгойлсон парламентад гэмт хэргийн улмаас гурван шатны шүүхээс ял сонссон, эс бөгөөс гэмт хэргэт шалгуулж буй гишүүд цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд л Дав.Цогтбаатар гишүүний хэргийг элдэв арга саам хэлсээр замхруулж байх шиг байна. Нэгийг нь явуулчихбал ар араасаа цуврах магадлал өндөр учраас ихэд болгоомжтой хандаж байгаа бололтой. МАН-ын дарга авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол улс төрийн дэмжлэг байхгүй шүү хэмээн гишүүддээ хатуухан сануулж байсан цаг саяхан. Гэтэл өдгөө энэ үг агаарт замхарч, гэмт хэрэгтэн ч бай албан тушаалд очдог, хууль тогтоох дээд байгууллагад хууль батлаад сууж байдаг болсон. Сүүлийн жишээ гэвэл Үндэсний Аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлээд буй. Түүнийг “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан шалгаж, анхан шатны шүүхээс хэргийг цагаатгасан ч УДШ цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр болсон.
Ийм нөхцөл байдалтай байхад Ерөнхий аудиторт нэрийг нь дэвшүүлж, энэ долоо хоногт сонсгол хийн томилохоор болсон. Хууль тогтоох дээд байгууллагад нь хууль огт үйлчлэхгүй, үл тоож байгаагийн бодит жишээ С.Магнайсүрэнгийн томилгоо болох нь. Улс төрд орж, томоохон албан тушаалд томилогдсоноор “хамгаалалтад” ордог байдал энэ удаад ч давтагдах бололтой. Маргааш буюу лхагва гарагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчийн сонсголыг хийхээр товложээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
