Дэлхий
Ватикан ЯМАР НУУЦЫГ хадгалсаар байна вэ?
Ромын Пап лам тэнгэрт хальж, эцсийн замд нь үдсэнээр Ватиканд болж буй үйл явдлууд католик сүмээс хол байдаг хүмүүсийн хүртэл сонирхлыг татахад хүргэв. Дэлхий дээрх хамгийн жижиг 0.44 кв км газар нутаг, 750 мянган хүн амтай Ватикан асар их нууц, тэр дундаа хар бараан оньсогуудыг хадгалсаар. Жишээ нь өнөө хэр Ватиканы албан тушаалтны охин алга болсон хэргийн нууц тайлагдаагүй, Швейцарын гвардийн командлагчийг загвар өмсөгч эхнэрийнх нь хамтаар амь насыг хөнөөх болсон шалтгаан тодорхойгүй л байна. Хот улсын эрдэнэсийн сан, нууц агуулахуудын талаарх асар олон цуу яриа_ хуйвалдааны онол бий. Тэр бүү хэл Ватиканд өнгөрснийг харах боломжтой төхөөрөмж байдаг гэх.
Ватиканы түүх, амьдралын талаарх сонирхолтой баримтуудыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Ватикан гэсэн нэр нь Mons Vaticanus уулын нэрээс гаралтай бөгөөд энд эрт дээр үед этрусын зөнчид олон нийтэд vaticinatio буюу зөгнөлөө айлддаг байжээ. Ромын эзэн хаан Калигула тэнд морин тойруулга барьж байсан бөгөөд домог ёсоор тэрхүү морин тойруулгын газарт Гэгээн Питер /Гэгээн Питерийн сүмийн дороос түүний шарилыг олсон гэж үздэг/-ийг цовдолжээ. Эзэн хаан Нерон түүнийг болон бусад христчүүдийг Ромыг шатаасанд буруутгаж байжээ.
Тооны хэлээр
-Ватиканд нийт 70 барилга, байшин, ордон бий.
-Гэгээн Питерийн сүмийн өндөр нь 136.57 м. Дэлхий дээрх Христийн сүмүүдээс хамгийн өндөр бөөрөнхий оройтой нь. Сүмийн архитекторуудын нэг нь Микеланжело.
-Ватикан хилийн чанадад 14 объект эзэмшдэг. Үүнд Ром дахь сүм хийдүүд, Пап ламын зуны өргөө Кастель Гандолфо орох бөгөөд эдгээр нь дипломат дархлаатай.
-Ватиканы домогт музейнүүдийн нийт 54 танхимд 70 мянган урлагийн бүтээл хадгалагддаг.
-Ватиканы радио 47 хэлээр нэвтрүүлгээ цацдаг.
Гэмт хэрэгтнүүд ба согтууруулах ундаа
Католик шашны нийслэлд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ хамгийн өндөр. Жилд нэг хүнд 54 литр дарс ногддог байна. Энэ нь Франц, Италиас ч их гэсэн үг. Гэхдээ үүнд архидалт огт хамаагүй. Эл статистикт шашны зан үйлд хэрэглэдэг дарс ордог.
Харин гэмт хэргийн гаралт Ватиканд маш өндөр үзүүлэлтэй аж. Тус улсын нутаг дэвсгэрт нэг хүнд ногдох хулгайн хэргийн тоо асар өндөр. Жуулчдаар дүүрэн Ватиканы музейнүүд нь халаасны хулгайчдын хувьд диваажин л гэсэн үг.
Эл бяцхан улсад төрөлт тэг хувьтай бөгөөд эмнэлэг, төрөх эмнэлэг байдаггүй. Ватиканы иргэд Ромын төрөх эмнэлгүүдэд очиж төрдөг ба автоматаар Италийн иргэншилтэй болдог байна. Ватиканы иргэншлийг өвлөдөггүй байна.
Тус хот улсад гэр бүл цуцлах процедур байдаггүй. Тухайн гэрлэлт анхнаасаа хүчингүй байсныг нотолсноор гэрлэлтийг хүчингүйд тооцдог байна.

Цэрэгжсэн улс
Ватикан нь дэлхийн хамгийн их цэрэгжсэн улсын нэг. Хүн амынх нь 18 хувь цэргийн албаных. Тэд Швейцарын гвардид алба хаадаг. Тус алба XVI зуунд байгуулагдсан бөгөөд эр зоригоороо алдартай швейцар цэргүүдийг хөлслөн, Пап ламыг хамгаалуулдаг байжээ. Энэ уламжлал өнөөг хүртэл хадгалагдан иржээ.
Гвардийн цэрэг болохын тулд Швейцарын иргэн, 19-30 насны, католик шашинтай, 174 см дээш өндөртэй, Швейцарын зэвсэгт хүчинд алба хаасан, нэр хүнд бүхий нэгэн байх ёстой. Гвардийн цэргүүд сард 1500 еврогийн цалин авдаг бөгөөд үнэгүй орон сууц, хүнсээр хангадаг. Тэд Ватиканд цэргийн хуаранд байрладаг байна.
Улаан өндөгний баярыг дуран авиагаар тольдохуй
Ширээт улсад төмөр зам, буудалтайгаа бий. Гэхдээ төмөр замын нийт урт нь дөнгөж 852 метр бөгөөд Италийн төмөр замын сүлжээтэй холбогддог.
Төмөр замын буудлыг зөвхөн бараа хүргэх болон ховор тохиодог ёслолын ажиллагаанд ашигладаг байна. Гэгээн ширээт улсын тэргүүнд хувийн галт тэрэг байдаг бөгөөд зуны өргөө рүү залрахдаа ашигладаг.
Ватикан нь өөрийн гэсэн хөлбөмбөгийн лигтэй. Клирикийн цомын тэмцээнд цагдаа, гвардийн алба хаагчид, номын санч, тэр бүү хэл хуврагуудын багууд оролцоно.
Ватиканы эмийн сан алдартай. 1874 онд байгуулагдсан тус эмийн санд дэлхийн өнцөг булан бүрд үйлдвэрлэсэн эм бий, тэр бүү хэл Италид бүртгэгдээгүй эм ч бий.
Нутаг дэвсгэрийнх нь талыг эзэлдэг Ватиканы цэцэрлэгт хүрээлэнгүүд нь тоть шувуудын диваажин. Тоть шувууг Ромын пап ламд эрт үед бэлэглэж байсан бөгөөд тэд өсөж үржин, жуулчдыг гайхшруулсаар.
Бичил улс нь одон орон судлалын төвтэй. Од гарагсыг ажиглах шаардлага нь Улаан өндөгний баяр зэрэг чухал өдрүүдийг тогтоохоос үүдэлтэй. Өдгөө Ватиканы VATT (Vatican Advanced Technology Telescope) дуран авай АНУ-ын Аризона мужийн Грэм ууланд байрладаг. Дуран авиан голч нь 1.8 метр.
Нууцлаг архив болон цаг хугацааны машин
Орон нутгийн музейнүүд жуулчдад нээлтэй хэдий ч Ватиканы папын архивд нэвтрэхийн тулд захиалга өгнө. Эрдэмтэд хүртэл тус архивын эрдэнэстэй бүрэн танилцаж чаддаггүй. Ромын пап XI Пиагаас өмнөх үед хамаарах баримтуудыг ямар нэгэн хязгаарлалтгүй олон нийтийн хүртээл болгосон. Харин тус архивын тавиуруудын нийт урт 85 км аж. Тус архивд дэлхийн хамгийн баян нууцлаг бүтээлийн цуглуулга бий.

Хуйвалдааны онолд итгэгчид Ватиканы архивд Хувь заяаны жад, Ариун тагш болон шашны нууцлаг нийгэмлэг зэргийн талаарх нууц мэдээлэл бий гэдэгт итгэдэг. Тэнд мөн 1950-иад оны үед Пеллегрино Эрнетти хуврагийн бүтээсэн өнгөрснийг тольддог төхөөрөмж хадгалагддаг гэж үздэг. Үүний тусламжтай Иисүсийг цовдолж буйн гэрэл зураг болон эртний Ромын дүрслэлийг авсан гэх.
Ромын папын амь насанд халдсан нь
1981 онд 23 настай Туркийн алан хядагч Мехмет Али Агжа гэгч Пап лам II Жон Пол руу дөрвөн удаа гар буугаар бууджээ. Таван цаг үргэлжилсэн мэс засал хийж, хамба ламын амийг аварч байв. Агжуг шоронд хорьсон ч оргосон байна. Ромын Папын амь насанд яагаад халдах болсон шалтгаан нь өнөө хэр тодорхойгүй.
2014 онд Агжа Ватиканд очин, II Жон Пол хамбын шарилд цэцэг өргөжээ. Тэрбээр Пап лам агсан Фрэнсистэй уулзах хүсэлт тавьж байсан ч татгалзсан хариу авч байв.
Ор сураггүй алга болсон Эмануэла
1983 оны зун Ватиканы бага түвшний албан тушаалтны 15 настай охин Эмануэла Орланди Ром хотод хөгжмийн хичээлдээ явахаар гараад ор сураггүй алга болжээ. Хотоос тэр эгчтэйгээ утсаар ярьж, гоо сайхны компанийн төлөөлөгч сурталчилгааны хуудас тарааж, мөнгө олох санал тавьсан тухай хэлжээ. Эмануэла нэг эрийн BMW маркийн автомашинд суусан гэсэн таамаг гарсан ч гэрчүүд 100 хувь баталж чадаагүй байна.

Ромын Пап II Жон Пол Эмануэлаг хулгайлсан гэж мэдэгдэв. Үл таних нэг эр сэтгүүлчидтэй болон охины ар гэртэй холбоо барьж, Пап ламын аминд халдахыг завдсан Агжа-г суллахыг шаарджээ. Гэвч хожим нь энэ сэжүүр хуурамч болж таарав.
Мөрдөгчид охиныг “Banda della Magliana” мафийн бүлэглэл хулгайлсан гэх таамгийг шалгаж байв. Тус бүлэглэл, Гэгээн ширээт улс дампуурсан банкны хувьцааг эзэмшиж байсан бөгөөд гэмт этгээдүүд мөнгөө эргүүлэн авахыг хүссэн гэх.
2019 онд охины ар гэрт Ватиканы Тевтоны оршуулгын газар дахь сахиусан тэнгэрийн хөшөөний гэрэл зураг бүхий захидал авчээ. Гэгээн ширээт улс гүнж Софиа фон Хохенлое болон Карлотта Мекленбургийн шарилыг нээх зөвшөөрөл олгосон болов ч Эмануэла охины ч тэр хоёр гүнжийн ч тэр шарилууд дотор нь байсангүй.
Нууцлаг аллагууд
1998 оны хавар Ватиканы цэргийн хуаранд гурван хүний амийг хөнөөсөн хэрэг гарав. Швейцарын гвардийн дарга Алоис Эстерманн, түүний загвар өмсөгч эхнэр Глэдис болон бага түрүүч Седрика Торне нар үхсэн байдалтай олджээ. Албан ёсны дүгнэлтээр бага түрүүч даргаа эхнэрийн хамтаар хөнөөгөөд амиа егүүтгэсэн. Италийн цагдааг энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулаагүй бөгөөд Ватиканы мөрдөгчид Торне шагнал өгөөгүйн төлөө даргынхаа амийг хөнөөжээ. Харин бага түрүүчийн ар гэр түүнийг мөн хөнөөсөн гэж үздэг. Шалтгаан нь уу? Тагнуул эсвэл хайрын гурвалжин.
Дэлхий
Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна
Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.
Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.
Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж Reuters
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.
Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.
Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж The Standard
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
