Connect with us

Нийгэм

XXI зуунд сурагчид дээврийн хөндийд тагтаа нартай айлсан хичээллэж байна

Published

on

Өнөө цагт дээврийн хонгилд шувуу, тагтааны сэрхийх дуу чимээ сонссон шигээ хичээллэж байна гэвэл та итгэх үү. Нийслэлийн төвд байрлах ерөнхий боловсролын арван жилийн 45 дугаар  дунд сургуулийн долоодугаар ангийн сурагчид өмнө агуулах байсан сургуулийнхаа дээврийн хөндийд хичээллээд багагүй уджээ. Сургуулийг нь буулган шинээр барина гэсэн ч хэзээ гэдэг нь тодорхойгүй гацсанаас сурагчдыг тагтаа нартаа айлсуулан нэгэн дээвэр дор хичээллүүлж байна.  Дээврийн салхи нэвт сийгэх онгорхой цоорхойг элдэв зүйлсээр бөглөж,  дээврийн завсраар тагтаануудын гунганалдах чимээ сонсогдож, ид хичээл орж байхад анхаарал төвлөрдөггүй. Их дуу чимээнд нь цочих нь их. Дээврийн хонгил агаар муугаас  толгой өвдөж, эргэдэг гэдгийг сурагчид хэлж байна. XXI зуунд сурагчид дээврийн хөндийд тагтаа нартаа айлсан хичээллэж буйг Боловсролын сайд, Нийслэлийн боловсролын газрын удирдлагууд мэдэж байгаа юм болов уу. Сурагчдад эрдэм мэдлэг чухал ч тэдний эрүүл мэнд илүүтэй чухал. Удахгүй шалгалт шүүлэг эхлэх тул тус сургуулийн удирдлагууд ингээд ч болов хүүхдүүдийнхээ хичээлийг завсардуулахгүй гэж хичээсэн нь энэ аж. Гэхдээ л хотын төвийн сургууль арай юу?

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн дээд цол олголоо

Published

on

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган дараах хүмүүст цэргийн дээд цол олголоо.

Дэслэгч генерал цолоор ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямбыг,Хошууч генерал цолоор Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг нарыг шагнав.

Бригадын генерал цолоор ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Ж.Молорболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Сратеги бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, хурандаа Б.Түвшинтөр нарыг шагналаа.

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Шунхлай”-н П.Батсайханы Гантигийн сартай хүрэн үрээ түрүү магнайд хурдалж, наадмын морин уралдааныг өнгөллөө.

Published

on

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.  Уг ангилалд  256 хязаалан бүртгүүлснээс 195 нь стандарт хангаж, уралдлаа.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат “Шунхлай”-н П.Батсайханы Гантигийн сартай хүрэн үрээ түрүү магнайд хурдалж, энэ жилийн наадмын морин уралдааныг өнгөллөө.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Цоодолын Хуланд Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг хүлээн авч Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ  хүрээнд өнөөдөр уучлал үзүүллээ.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.