Connect with us

Нийгэм

Мах, сүү, өндөгнөөс эмгэг төрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц илэрчээ

Published

on

Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв,  Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулжээ.

Тус ажлын хэсэг нь Улаанбаатарын зургаан зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийжээ.

Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд худалдаж байгаа жимс, хүнсний ногоо,хавар тариалахаар хадгалсан үр тариа,  хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авсан байна.

Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч, түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн.

Хиамны цехээс  22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй. Нитрит, давс, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй, хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрчээ.

Үндэсний итгэмжлэлийн төв  зах, худалдааны төвд борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн, түүхий мах нь холбогдох хууль, техникийн зохицуулалтын шаардлага хангаж буй эсэх, хяналтын лабораторийн чадавх, итгэмжлэгдсэн байдал зэрэгт хянасан байна.

Шалгалтаар Сэлэнгэ, Архангай, Орхон аймгийн  худалдааны төвийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй, Лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, Лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрчээ. Харин Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуй, чанар стандартад хийсэн шалгалтаар эмгэг төрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрсэн байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүнс бол хамгийн чухал бөгөөд үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарч, ач холбогдол өгч ажиллах ёстой салбар. Тиймээс хамтарсан хяналт шалгалтыг хянаж, шалгаад, зөрчил илрүүлээд өнгөрөх төдий биш хүнсний салбарт ажилладаг хүн бүхнийг хариуцлагатай, байгууллага бүр уялдаа холбоотой ажиллаж, чанар, стандартыг мөрдөж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолсон.

Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг энэ сарын 31 хүртэл Нийслэл, аймаг орон нутаг, гаалийн лабораториудад хяналт шалгалтаа үргэлжлүүлэх аж.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!