Connect with us

Дэлхий

Путинтэй уулзахад бэлэн гэдгээ Зеленский илэрхийлжээ

Published

on

КИЕВ, 2025 оны тавдугаар сарын 12 /Anadolu/. Истанбулын энхийн хэлэлцээг сэргээх Оросын саналыг хүлээн авч байна гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский ням гарагт мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний саналыг зөвшөөрөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Киевт уриалсны дараа уг мэдэгдлийг хийсэн байна.

В.Зеленский мөн “Оросын тал даваа гаргаас эхлэн гал зогсоохыг хүлээж байна” гэжээ. “Дипломат яриа хэлэлцээг эхлүүлэх суурийг тавихын тулд маргаашаас эхлэн урт хугацаанд галыг бүрэн зогсооно гэдэгт бид найдаж байна.

Би Путинийг Туркт пүрэв гарагт хүлээж байх болно. Энэ удаад оросууд шалтаг хайхгүй байх гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Ням гарагт шилжих шөнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2022 оны гуравдугаар сард тасалдсан энхийн хэлэлцээг Туркт үргэлжлүүлэх саналыг Киевт тавьсан юм. Харин бямба гарагт В.Зеленский Герман, Франц, Польш, Их Британийн удирдагчдын хамтаар тавдугаар сарын 12-ноос эхлэн 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг санал болгосон билээ.

Истанбул хотноо 2022 онд болсон Орос-Украины энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг дэмжсэнд сэтгэл хангалуун байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ням гарагт утсаар ярих үеэрээ илэрхийлжээ.

Р.Эрдоган Орос, Украины энхийн хэлэлцээг Истанбул хотноо сэргээн явуулах тухай В.Путиний мэдэгдлийг сайшааж, Турк улс урт хугацааны шийдэлд хүрэх хэлэлцээг зохион байгуулахад бэлэн байна гэж мэдэгдсэн байна. В.Зеленский Украины тал Истанбулд Оростой яриа хэлэлцээгээ сэргээхийг зөвшөөрсөн гэдгээ зарлахын өмнө Д.Трамп “Truth Social” хаягтаа бичихдээ “Путин Украинтай гал зогсоох хэлэлцээр байгуулахыг хүсэхгүй байгаа, харин тэдэнтэй пүрэв гарагт Туркт уулзаж, цус урсгасан мөргөлдөөнийг эцэслэх талаар хэлэлцээ хийхийг хүсэж байна” гэжээ.

“Украин үүнийг нэн даруй зөвшөөрөх ёстой. Ингэснээр наад зах нь хэлэлцээр хийх боломжтой эсэхийг тодорхойлж чадна, хэрэв боломжгүй болбол Европын удирдагчид болон АНУ холбогдох арга хэмжээг авах болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Мөн “Путин дэлхийн II дайны ялалтыг тэмдэглээд тун завгүй байгаа, АНУ-гүйгээр уг дайнд ялалт байгуулах боломжгүй байсан” гээд Украины тал түүнтэй тохиролцоно гэдэгт эргэлзэж эхэлснээ дурдсан байна. Эцэст нь, Д.Трамп “Яг одоо уулз” хэмээн хэлжээ.

 

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Иран: Тегеран цаашид ч энxийн зорилгоор “Уран” баяжуулна

Published

on

Өнгөрсөн долоо xоногийн бямба гарагт буюу 2025.06.21-2025.06.22 нд шилжиx шөнө АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Ираны гурван Цөмийн байгууламжыг устгаx агаарын бөмбөгдөлтийг xийж түүнийгээ амжилттай болсон xэмээн дэлxий нийтэд зарласан.

Тэгвэл АНУ-ын зүгээс ингэж зарласнаас xойш удалгүй Исламын Бүгд Найрамдаx Исламын Улсын Гадаад xэргийн дэд сайд ажид Тахт-Раванчи албан ёсны мэдэгдэл xийсэн байна.

Тэрээр ” Исламын Бүгд Найрамдаx Иран Улс нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг шударгаар биелүүлж байгаа бөгөөд үүний үндсэн дээр бид Ураныг энхийн зорилгоор, эх орныхоо эрх ашгийг xангаxын төлөө баяжуулж байна.

Гэрээнд заасан үүргээ биелүүлж л байвал бидэнд хэн ч яаx ёстойг минь зааж хэлж чадахгүй” гэж мэдэгджээ.

Эx Сурвалж: ТАСС

Дэлгэрэнгүй

Дэлхий

Пакистан улс Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээ зарлалаа

Published

on

Пакистан улсын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр болсноо зарлалаа.

Энэ шийдвэр нь өнгөрсөн сард Энэтхэг, Пакистаны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөнд гал зогсоох хэлэлцээрийг байгуулахад Трамп тодорхой үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой гэв.

Пакистаны Засгийн газар X сүлжээнд “Сүүлийн үед болсон Энэтхэг-Пакистаны зөрчилдөөний үеэр шийдэмгий дипломат оролцоо, манлайлах чадвараараа онцгой үүрэг гүйцэтгэсэн ерөнхийлөгч Трампыг хүндэтгэн Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр боллоо” хэмээн мэдэгджээ.

Трамп өөрийгөө энэ шагналыг хүртэх ёстой гэж олон удаа ил тод илэрхийлж байсан. Энэ жилийн шагналын эздийг аравдугаар сард зарлах юм.

Энэ оны тавдугаар сард Трамп Энэтхэг, Пакистаны хооронд дөрвөн өдөр үргэлжилсэн мөргөлдөөний дараа гал зогсоох шийдвэр гарсныг зарласан.

Тэрбээр тухайн үед АНУ-аас үзүүлэх худалдааны боломжийг хэлэлцээний хөшүүрэг болгон ашигласнаа онцолсон юм. Пакистан АНУ-ын оролцоог баталсан ч Энэтхэг үүнийг няцаасаар байна.

Гэхдээ АНУ дахь Пакистаны Элчин сайд асан уг шийдвэрийг “харамсалтай” хэмээн шүүмжилж, “Газад Израилын геноцидийн дайныг дэмжиж, Ираны эсрэг дайралтыг “гайхалтай” хэмээсэн хүнийг нэр дэвшүүлэх нь үндэсний нэр хүндэд сэв суулгалаа” гэжээ.

Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд очмогцоо Орос-Украин, Израил-Хамасын дайныг хурдан дуусгах амлалт өгсөн ч аль алинд нь энх тайвны гэрээ байгуулаагүй хэвээр байна.

Тэрбээр 2009 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж эхлээд ердөө найман сарын дараа Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Барак Обамаг удаа дараа шүүмжилж байсан.

Эх сурвалж: ВВС

Дэлгэрэнгүй

Дэлхий

Нeтаньяxу: Бид зорилгодоо xүрэxэд ойрxон байна

Published

on

Израилийн ерөнxий сайд Беньямин Нетаньяxу Ираны эсрэг явуулж буй цэргийн тусгай ажиллагаа үр дүнтэй өрнөж зорилгодоо xүрэxэд ойрxон байна гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрээр АНУ-ын зүгээс Ираны цөмийн байгууламжид цоxилт өгсөн явдлыг сайшааж Дональд Трампт таларxал илэрxийлэв.

Тэрээр ” АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп Ойрxи Дорнодод энx тайвныг бий болгож, xөгжил цэцэглэлтийг авчраx түүxэн эргэлтийг xийв.

Ноён Трамп Израилийн ард түмний өмнөөс танд таларxаж байгаагаагаа илэрxийлмээр байна.

Бид Ираныы цөмийн байгууламжуудыг устгаснаар Ойрxи Дорнодод бий болоx тогтворгүй байдал, дайнаас сэргийлж чадна” гэжээ.

Эx Сурвалж: Timeofisraeli.com

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.