Connect with us

Технологи

Засгийн газрын авлига авдаггүй, унтаж амардаггүй “ТӨЛӨӨНИЙ ТҮШМЭЛ”

Published

on

Иргэдийн мэдээ мэдээлэл авч, Засгийн газартай харилцдаг 11-11 төв тун удахгүй цай уудаггүй, хоол иддэггүй, унтаж амардаггүй, хүн  хүлээлгэж чирэгдүүлдэггүй, илүү хурдан, хүртээмжтэй, хамгийн таатай нь авлига нэхэлгүй үйлчилдэг шударга “Төлөөний түшмэлтэй” болно гэнэ шүү.

Тэр төгс түшмэл нь хэн бэ гэж үү. 11-11 төвд их өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухаан нэвтрүүлж, 24/7 ажилладаг болгохоор ажиллаж байгаа нь тэр. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал энэ тухай хэлэв.

Зуугаад жилийн өмнө, Ардын засаг тогтсоны дараагаас Засгийн газрын төлөөний түшмэл гэх албаны хүмүүс хязгаар нутгуудад сууж иргэдтэй харилцаж байсан гэх. Харин орчин үед энэхүү Төлөөний түшмэлийн үүргийг хиймэл оюун ухаан гүйцэтгэх нь байна шүү.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Технологи

🎮 “Switch 2” маш сайн зарагдсаар найман жилийн өмнө гаргасан анхны загварынхаа амжилтыг эвдлээ

Published

on

By

Nintendo компани видео тоглоомын “Switch 2” төхөөрөмжөө худалдаанд гаргасан эхний дөрвөн өдөрт 3.5 сая ширхэг борлуулж, найман жилийн өмнө гаргасан анхны загварынхаа амжилтыг эвдлээ. 2017 онд гарсан анхны Switch эхний сардаа 2.7 сая ширхэг борлуулагдаж байсан бол, шинэ загвар нь цөөхөн хоногийн дотор энэ тоог давсан нь тус брэндийн үнэнч хэрэглэгчид болон шинэ тоглоомчдын дунд ямар их хүлээлт үүссэн байсныг илтгэж байна.

Тус компани 2026 оны гуравдугаар сар хүртэл 15 сая ширхэг “Switch 2” борлуулах зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилгодоо богино хугацаанд хүрэх өндөр магадлалтай байгааг шинжээчид онцолжээ. Хямд өртөг, сэргээгдсэн техник хангамж (upgraded hardware), 4K дэмжих боломж, шинэ тоглоомуудтай уялдсан эко систем нь хэрэглэгчдэд илүү сэтгэл татам байдал үүсгэж байгаа юм.

🌐 Switch 2 нь NVIDIA-ийн шинэ чипсет (custom Tegra X2)-ээр тоноглогдсон бөгөөд гүйцэтгэл болон график сайжруулалт нь геймерүүдийн сэтгэл ханамжийг дээшлүүлжээ.

Дэлгэрэнгүй

Технологи

АНУ-ын анхны 3D хэвлэгчээр баригдсан Starbucks Техас мужид нээгдлээ

Published

on

By

Байршил: 2491 Boca Chica Blvd, Brownsville, TX 78521
Талбай: 1,400 кв. фут
АНУ-д анх удаа 3D хэвлэгчээр барьсан Starbucks кофе шоп 2025.04.28-нд Техасын Браунсвилл хотод үүдээ нээлээ. Герман улсын Peri 3D Construction компани энэ төслийг 2024 оны сүүлээр эхлүүлсэн бөгөөд Cobod BOD2 хэвлэгчийг ашиглан барилгын ажил гүйцэтгэжээ.

Энэхүү кофе шоп нь зөвхөн мобайл захиалга авах цэг болон машинтай захиалга хийх (drive-through) хэсэгтэй бөгөөд дотор суудалгүй. Хаалганы хажууд байрлуулсан самбаруудаас харахад өөрийн биеэр орж захиалга өгөх боломжгүй бололтой.

3D барилга угсралтын хэвлэх технологи нь уламжлалт хуванцар ашигладаг 3D принтерүүдээс ялгаатай. BOD2 хэвлэгч нь цементтэй төстэй материалаар давхарга бүрийг тавьдаг бөгөөд зарим хэсэгт материал түргэн хатуурахгүй байснаас болж гадаргуу дээр шаталсан, хазайсан хэлбэр ажиглагддаг байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхий даяар 50 гаруй BOD2 хэвлэгч нийлүүлэгдсэн ба үүнийг зөвхөн худалдааны барилга төдийгүй орон сууц, ухаалаг барилга, сургалтын байгууллагууд, материал үйлдвэрлэгчид ашиглаж байна. Хэрвээ танд ойр орчимд ижил төрлийн 3D хэвлэгч барилгууд харагдвал бүү гайхаарай — энэ технологи дэлхий дахинд улам түгээмэл болж байна.

Дэлгэрэнгүй

Технологи

2025 онд хамгийн их хүлээлт үүсгээд буй компьютер тоглоомууд

Published

on

By

Энэ оны эхээр PC тоглоомын хорхойтнууд “NVIDIA RTX 5000” болон “AMD Radeon RX 9000” шинэ үеийн график картуудын албан ёсны нээлтийг тэсэн ядан хүлээж байлаа. Видео тоглоом сонирхогчид эдгээр шинэ технологиуд дээр тулгуурлан өндөр чанартай дүрслэл, бодит мэт мэдрэмжийг бүрэн мэдрэхийн тулд шинэ компьютероо угсрахаар бэлтгэл ажлаа хангаж байна. “1xBet Монгол”-ын зүгээс видео тоглоом сонирхогчдын хамгийн их хүлээж буй 2025 оны шилдэг тоглоомуудыг судалж үзлээ.

Kingdom Come: Deliverance II

“Kingdom Come: Deliverance II” бол өмнөх бүлгийнхээ шууд үргэлжлэл болсон нээлттэй ертөнцтэй RPG төрлийн тоглоом. Тиймээс цувралын эхний бүлгийн шүтэн бишрэгчид үүнийг хамгийн их хүлээж байлаа. “Warhorse Studios” хөгжүүлэгчид тоглогчдыг дахин харгис дундад зууны үед аваачиж, төрөл бүрийн даалгавар биелүүлэх, дайсантай тулалдах, шарх эдгээх, бусад олон үйлдлийг хийх боломжийг олгожээ. Энэ удаа тоглоомын ертөнц өмнөхөөсөө хоёр дахин том болсон бөгөөд зэвсгийн төрөлд арбалет болон галт зэвсэг нэмэгдсэн байна. Түүнчлэн тоглогчийн нэр хүнд болон хөгжүүлэлт нь үйл явцад илүү хүчтэй нөлөө үзүүлэх болно. Түүхэн орчинтой, нээлттэй ертөнцөөр аялах дуртай бүхэнд энэ тоглоом төгс сонголт болно. Тоглоом 2025 оны хоёрдугаар сарын 4-нд гарсан тул та тоглох боломжтой.

Sid Meier’s Civilization VII

Civilization цувралын анхны бүлэг 1991 онд, хамгийн сүүлд гарсан VI бүлэг 2016 онд гарч байв. Удаан хүлээлгэсэн шинэ бүлгийг өмнөх бүлгийн нэмэлт шинэчлэлтүүд орлож чадаагүй. Харин одоо удаан тэвчиж, хүлээсэний үр дүн гарч, “Sid Meier’s Civilization VII” албан ёсоор 2025 оны хоёрдугаар сарын 11-нд нээлтээ хийлээ. Өмнөх бүлгүүдийн нэгэн адил тоглогч эрт үеэс орчин үе хүртэлх бүхий л түүхийн турш дипломат, соёл болон дайн ашиглан дэлхийд ноёрхлоо тогтоох ёстой. Стратеги төрлийн видео тоглоом тоглох дуртай бол энэхүү бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглоомуудын нэг танд зайлшгүй байх ёстой.

Assassin’s Creed: Shadows

Assassin’s Creed цуврал тоглоомууд нь бүрэн өөрчлөгдсөн орчин бүхий шинэ бүлгүүдтэй тогтмол гарсаар ирсэн. Assassin’s Creed Mirage (2023) тоглоомд IX зууны Багдад, Assassin’s Creed Valhalla (2020) тоглоомд Викингийн үе, Assassin’s Creed Odyssey (2018) тоглоомд эртний Грекийн орчинд тоглогчийг аваачсан бол шинэ Assassin’s Creed: Shadows тоглоом нь XVI зууны Японыг сонгосон нь гайхшруулсан.

Тоглоомын явцад хоёр өөр дүрээс сонгож тоглох боломжтой:

  • Хар самурай Ясүкэ

  • Нинжа охин Наое

Дүрүүд нь өөр өөрийн ур чадвартай бөгөөд тоглогч нууцлаг болон паркур эсвэл олон төрлийн зэвсгээр тулалдах гэсэн өөрийн хүссэн арга барилаар тоглох боломжтой. 2025 оны гуравдугаар сарын 20-нд тоглоом албан ёсоор гарсан бөгөөд тоглогчдын сэтгэгдэл маш эерэг байна.

Doom: The Dark Ages

Doom: The Dark Ages бол Doom (2016), Doom Eternal (2020) тоглоомуудаас бүрдэх шинэ гурвалын төгсгөл болно. Өмнөх бүлгүүдийн учиргүй буудалцааны оронд энэ удаа хөгжүүлэгчид зохиолыг илүү нарийн боловсруулж, дүрүүдийн түүх, сэдлийг тодотгожээ.

Шинэчлэлт:

  • Кибер луу жолоодох

  • Аварга механик ашиглах

Эдгээр нь тоглоомын үйл явдлыг урьд өмнө байгаагүйгээр баяжуулна. id Software болон Bethesda Softworks-ийн домогт хамтын ажиллагааг үнэлдэг тоглоомчид 2025 оны тавдугаар сарын 15-ны өдрийг тэсэн ядан хүлээж байна.

Mafia: The Old Country

Mafia III тоглоомыг бүтээсэн “Hangar 13” студи Mafia гурвалын өмнөх түүхийг өгүүлэх шинэ тоглоом боловсруулж, энэ зун гаргахаар бэлдэж байна. Mafia: The Old Country тоглоомын үйл явдал XX зууны эхэн үеийн Сицилид өрнөх бөгөөд итали залуугийн мафийн ертөнцөд нэвтрэх замналыг харуулах аж.

Тоглогч дараах сорилтуудыг даван туулах ёстой:

  • Эсрэг бүлэглэлүүдийн гол дүрүүдийг устгах

  • Буудалцах, машинаар хөөцөлдөх

  • Шандас сорьсон хүнд шийдвэр гаргах

Тоглоомын хөгжүүлэгчид ноир хэв маягийг бүрэн мэдрүүлэхээ амлаж байна. “The Godfather” зэрэг сонгодог киноноос сэдэвлэсэн энэхүү гэмт хэргийн ертөнцийн уур амьсгалыг мэдрэхийг хүсвэл заавал тоглож үзээрэй.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.