Улс төр
Т.Доржханд: Эрчим хүч үйлдвэрлэхгүйгээр салхиа алдаж байна
Засгийн газраас өнөөдөр /2025.05.12/ говийн бүсийн өргөтгөсөн хуралдааныг Дорноговь аймгийн Сайншандад зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд “Говьд нар салхины эрчим хүчийг үйлдвэрлэж, экспортлох бүрэн боломжтой” гэж мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр “Говийн бүсэд тариа ногоо ургуулна гэхээс илүү аж үйлдвэр, тэмээний аж ахуй эрхлэх боломжтой. Салхин сэнс зоолоо гэхэд байгальд хор хохиролгүй. Байгалийн нөөц. Монгол Улс өнөөдрийг хүртэл эрчим хүч үйлдвэрлэхгүйгээс салхийг алдаж байна. Нар их хурц, мал аж ахуйтайгаа хосолж амьдрах бүрэн боломжтой. Газар ухдаг бус нар салхиа эрчим хүч рүү хөрвүүлээд явах бүрэн болможтой. Нью-Йоркт бид саяхан хөрөнгө оруулагчийн хурлыг маш амжилттай хийсэн. Дундговь аймагт 2.4 гВт-ын хамгийн багадаа 2 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг АНУ -ын хөрөнгө оруулагч өөрсдөө санхүүжилтээ гаргаад хийе гэж байгаа. Үүнийг манайхан буруу ойлгосон байна лээ. Засгийн газар зээл аваад үйлдвэр барих гэж байгаа юм биш. Хувийн сектор Монгол Улсад хүрч ирээд эрчим хүч үйлдвэрлээд экспорт хийгээд орлого олно гэсэн үг. Цахилгаан станц нь салхи юм. Монголын салхийг эрчим хүч болгоод зарж байгаа учраас монголчуудад маш их боломжтой. Тэндээс нь бид өөрсдийнхөө хэрэгцээтэй эрчим хүчийг авах бүрэн боломжтой. Монгол Улсад алтан боломж гарч ирээд байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах боломжтой” гэлээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
