Connect with us

Спорт

48 цагийн гүйлтийн Монголын анхны эмэгтэйчүүдийн рекорд эзэмшигч Н.Лхагва-Эрдэнэ

Published

on

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор хэт холын зайн гүйлтийн ОУХМ Н.Лхагва-Эрдэнийг урилаа.

-Хэт холын зайн гүйлтээр хичээллэж эхэлсэн түүхээс тань яриагаа эхэлье?

-Долоон жилийн өмнө эрүүл мэндээ бодож гүйж эхэлсэн бол одоо 50-аас дээш километрт буюу хэт холын зайд гүйдэг тамирчин болжээ. Угтаа би англи хэлний багш мэргэжилтэй. Аав маань тэшүүрийн спортын тамирчин хүн байлаа. Аавтайгаа адилхан тамирчин болохыг хүсэх ч бие жижигтэй болохоор төдийлөн болдоггүй.

Харин сүүлд турах үүднээс хааяа гүйдэг байж байгаад 2018 оны Улаанбаатар марафоны 10 километрт гүйж, 56 минутад замаа дуусгасан юм. Түүнээсээ урам зориг авч, тууштай хичээллэхээр шийдсэн. Тэр дундаа хэт холын зайг сонгоход аавын маань зөвлөгөө нөлөөлсөн. “Миний охин бие жижиг, хөлийн тавилт ойрхон тул ойрын зай тохиромжгүй. Харин чи тэсвэр тэвчээртэй тул амархан сэргэлт авах холын зай тохиромжтой” гэж байв.

Тэр үүднээс дараа жил нь 21 километрт гүйж наймдугаар байр эзлээд зун нь 12 цагийн марафонд анх удаа оролцож анхны алтан медалиа, спортын нэгдүгээр зэрэгтэй авч байлаа.

-Тэгвэл энэ спорт таны биеийн онцлогт их тохирчээ?

-Тийм ээ. Миний зүрх хэм алддаг байсан тул огцом хурд авч болохгүй байсан юм. Арван хэдэн жилийн өмнө осолд ороод зургаан сардаа нэг удаа эмчийн хяналтад ордог байлаа. Би эм уух дургүй учир өөр ямар аргаар биеэ эмчилж болох уу гэж судалж байгаад ууланд алхаж эхэлсэн. Тэгээд зүрх хэм алдалт тогтворжоод ирэхээр гүйдэг болсон. 2020 онд эмчид үзүүлэхэд тамирчны булчинтай зүрх болжээ гэж байсан. Хааяадаа огцом хурдтай гүйхээр зүрхэнд ачаалал өгөх гээд байгаа нь мэдэгддэг. Тиймээс нэг хэмнэлээр хол зай туулах нь миний биед тохиромжтой байдаг.

-Танд арай эрт гүйж эхэлдэг байж дээ гэх бодол төрдөг үү?

-Амжилт гаргасны дараа болон залуу тамирчдыг хараад хааяа тийм бодол төрдөг байсан. Харин сүүлийн нэг, хоёр жил үгүй юм байна. Зөв цагтаа эхэлсэн гэж боддог. Холын зайн гүйлт тэсвэр тэвчээр их шаарддаг. Магадгүй залуу байхдаа эхэлсэн бол зүрх үхээд, халшраад одоо гүйхээ больчихсон байхыг үгүйсгэхгүй. Олон улсын бусад тамирчдыг судлахаар залуудаа ойрын зайд гүйж байгаад 40 гараад холд гүйж эхэлсэн байдаг. Дэлхийн рекорд эзэмшигч, амжилттай яваа тамирчид 40 гаран насных байх нь олонтой.

-Тэгвэл энэ хугацаанд гаргасан амжилтын түүхээсээ хуваалцвал?

-Монголдоо 24 цагт нэг, 12 цагт хоёр, зургаан цагт нэг, 100 километрт гурав, 50 километрт хоёр удаа гүйж байсан. Харин 2023 онд Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах 100 километрийн марафонд эх орноо төлөөлж ганцаараа оролцож 13 дугаар байр эзэлж олон улсын тэмцээнээ эхлүүлсэн юм. Түүний дараа 24 цагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийнхаа хамт явсан. Удалгүй 2024 оны нэгдүгээр сард Тайвань улсын Тайбэй хотод болсон 48 цагийн марафонд оролцож насны ангилалдаа тэргүүлж байлаа. Мөн түүгээрээ Монголын анхны 48 цагийн гүйлтийн рекорд эзэмшигч эмэгтэй тамирчин болсон.

-Хилийн дээс алхаж олон улсын шилдэг тамирчидтай өрсөлдөх мэдрэмж ямар байдаг вэ?

-Их өөр. Хэт холын зайн гүйлтийн спорт манай улсад дөнгөж хөгжөөд хөлөө олох гээд явж байна. Тухайлбал, холбоо байгуулагдаад 15 жил болж. Үүнээс өмнө олон өдөр гүйдэг сайн тамирчид байсан ч тэр нь тоотой цөөхөн. Тиймээс бид дотооддоо өөрсдийгөө андахгүй мэддэг байлаа. Харин олон улсад гарахаар өрсөлдөөн ширүүсдэг. Мөн байгаль цаг уурын онцлог их нөлөөтэй.

Жишээлбэл, манайх эрс тэс уур амьсгалтай орон учир ихэвчлэн хүйтэн, сэрүүн үед бэлтгэлээ хийдэг. Гэтэл халуун чийглэг, нам доор газар гүйхээр даралт ихсэхээс эхлээд асуудалтай тулгарах нь бий. Үүнээс гадна сэтгэл зүй чухал.

Анхны олон улсын тэмцээндээ оролцохоор очоод тамирчидтай хоолонд ортол миний хувцсан дээрээс “Mongolia” гэдэг бичгийг харчхаад “Монголчууд сайн, чадварлаг” гээд англиар хоорондоо яриад байлаа. Магадгүй намайг ойлгохгүй л гэж бодсон байх. Түүнийг сонссоны дараа хариуцлага, айдас мэдэрч байсан. Гэхдээ энэ бүхнээс илүү замаа амжилттай дуусгаад төрийн далбаагаа намируулаад барианд орж, үзэгчид эх орны минь нэрийг дуудахад хамгийн сайхан санагдаж, омогшил төрдөг.

-Монголын анхны 48 цагийн гүйлтийн рекорд эзэмшигч эмэгтэй тамирчин болох мэдрэмж бас бахархалтай сайхан байсан болов уу. Тэр тухайгаа эргэн дурсвал?

-Тэр тэмцээнд дасгалжуулагч багш маань баг, тамирчдаа авч явсан. Бид тус тусын ангилалдаа өрсөлдсөн бөгөөд минийх 48 цагийнх байлаа. Эхэндээ их сайхан байлаа. Тэмцээний үеэр зохион байгуулагчид “Чи эхний таван байрт багтаж байна” гэх мэдээ дуулгасан. Тэгээд дажгүй явж байтал замд бэлтгэсэн Тайванийн халуун ногоотой хоолноос идтэл гэдэс хямраад гүйж чадахааргүй боллоо. Багш маань замаасаа гар гээд би болохоор алхаад ч хамаагүй замаа дуусгана гээд гүрийсэн. Энэ миний анхны тэмцээн, надад итгэл хүлээлгээд үлдсэн сэтгэл, үүрэг хариуцлага бодогдоод сууж ч чадахгүй байсан.

Анхны 48 цагийн гүйлт гэдэг утгаараа туршлага их дутсан. Хэрвээ хоолон дээрээ алдаагүй байсан бол 252.560-аас илүү гүйх байсан гэх бодол төрдөг. Тэр бүхнээсээ суралцаад туршлага хуримтлуулаад явж байна.

Миний ажигласнаар монголчууд их гүргэр. Эхний 20, 30 километрийг юу ч идэхгүй гүйчихдэг. Тэгээд эрдэс  бодис, энергиэ алдаад ядраад эхлэхээр юмаа идэж, уух гэхээр ходоод руу юм орохоо байчихдаг. Ийм алдаанууд миний хувьд анхандаа гарч байсан. Харин одоо дасгалжуулагчийнхаа зөвлөснөөр бага багаар ойр ойрхон идэж сурч байна.

-Энэ 24-нд олон улсын “Улаанбаатар марафон” болох гэж байна. Та энэ тэмцээнд гүйх үү. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байна?

-Хэт холын гүйлтийн холбооны С.Өнөрбаяр багш бидний бэлтгэл сургуулилтыг хангадаг. Харин би энэ хавраас бие дааж бэлтгэлээ хийж байна. Энэ сарын 24-нд Чэжү арлыг бүтэн тойрох 209 километрийн гүйлтийн тэмцээнд бүртгүүлчихсэн байгаа учир энэ удаа өнжинө.

-Олон улсын тэмцээн уралдаанд оролцоход улсаас эсвэл холбооноос дэмжих тохиолдол байдаг уу?

-Үгүй ээ. Бид бүх зардлаа өөрсдөөсөө гаргадаг. Биднийг ингэж дэмжээч гэж төрд хандаж үзээгүй. Нөгөөтэйгөөр манай холбоо төрийн бус байгууллага болохоор санхүүжилт байхгүй. Хувиараа компани, хувь хүмүүсээс хандив тусламж гуйхаар “Ингэж өөрийгөө зовоож яадаг юм” гэж хэлэх нь олонтой.

Гадаадын зарим тэмцээн дээр гүйж яваад амь насаа алдсан зэрэг мэдээ сонсчихсон хүмүүс гүйх чинь сайн зүйл биш гэж бодох нь олонтой байсан. Харин одоо мэргэжлийн түвшинд биш юм аа гэхэд эрүүл мэнддээ анхаарч гүйдэг хүмүүс нэмэгдсэн байна. Би өдрийн найман цаг ажил хийгээд амьдралаа залгуулахын хажуугаар бэлтгэлээ хийдэг. Үүнийг сонссон гадаадын тамирчид гайхдаг.

-Тэгвэл энэ спортын талаар сөрөг бодолтой байдаг тэр хүмүүст юу гэж хариулдаг вэ. Таны хувьд энэ спортын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Энэ хэт холын зайн гүйлт миний амьдралын нэг хэсэг, дуртай хоббинуудын маань нэг болсон. Бид стресстэй энэ нийгмээс өөрийгөө чөлөөлж, эрүүл чийрэг болж чадаж байна. Хүн болгон ингэж холын зайд гүйх албагүй. Өөртөө тохируулж, эрүүл зөв хэмнэлийг бий болгоосой гэж хүсдэг. Гүйлт авьяас шаардах зүйл биш. Зүгээр туршаад үз гэж хэлмээр байна. Гүйгээд дууссаны дараа өөрийгөө даван туулсан, аз жаргалын гормон ялгардаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, П.ЛХАГВАЖАРГАЛ

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

Published

on

Өнгөрсөн аравдугаар сард цацагдсан цагаасаа xойш Азийн улс орнуудыг байлдан дагуулж, дэлxий нийтийн анxаарлыг татаж буй “Physical Asia” нэвтрүүлгийн 7-9 анги өнгөрсөн даваа гарагт олны xүртээл болов.
2025.11-ний өдрийн мягмар гарагт олны xүртээл болсон уг нэвтрүүлгээр Филиппин болон Туркийн багууд xасагдав. Ингэснээр Монгол, Өмнөд Солонгос, Япон, Австралийн багууд шөвгийн дөрөвт үлдсэн.
Netflix“-ийн “Physical Asia” шоуд БНСУ-ыг төлөөлөн оролцож багийн аxлагчаар ажиллаж буй “UFC”-ийн мэргэжлийн тулаанч Ким Дун Xён одоогоос найман жилийн өмнө Монгол Улсад ирж Үндэсний бөxөөр бэлтгэл xийж наадмаар барилдаж байсан юм.
Энэ талаар мэргэжлийн тулаанч Ким Дун Xён өөрийн сэтгэгдлийг өгүүлж байсан юм.
Тэрээр” Монгол бөx бол жирийн нэг спортын төрөл биш. Энэ бол тэвчээр, байгалийн цэвэр xүч, xүндэтгэлийн бэлэг тэмдэг гэдэг нь надад маш иx анзаарагдаж байсан” xэмээн өгүүлж байжээ.
Мөн түүнчлэн “Physical Asia” шоуд БНСУ-ыг төлөөлөн оролцож буй Ширим бөxийн тамирчин Ким Мин Жэй Монгол Улсад ирж Говь-Алтай аймгийн Бигэр сумын xарьяат улсын начин Д.Багаxүү дасгалжуулагчтай Говь-Алтай аймгийн Xантайшир бөxийн галд үндэсний бөxийн бэлтгэл сургуулилт xийж байсан билээ.
И.Доржнамжил
Дэлгэрэнгүй

Ai newsgpt

“Controlez” багаа хожилд хөтлөв

Published

on

By

Монголын “The MongolZ” багийн аз жаргал, шинэ эхлэл

Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. Өчигдөр буюу 2025 оны 11-р сарын 3-нд, “The MongolZ” баг “IEM Chengdu 2025” тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Шведийн нэр хүндтэй “HEROIC” багийн эсрэг хийжээ. Тоглолтын эхэнд Монголын баг эхний мап дээр хожигдсон ч, дараагийн “Inferno” болон “Ancient” картуудад хариугаа авч, дараалан ялалт байгуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж, цаашдын амжилтын суурийг тавьсан юм.

Энэхүү тоглолтод онцгой анхаарал татсан зүйл бол багийн шинэ гишүүн “controlez”-ийн тоглолт байлаа. Түүнийг “Senzu”-г орлуулаад удаагүй байхад, олон нийт, шинжээчид түүний тоглолтыг сонирхож байв. Түүнчлэн, эхний хоёр мап дээр тэр багийнхаа хамгийн шилдэг тоглогч байж, 1.89-ийн үзүүлэлт үзүүлэн, багийн амжилтад томоохон хувь нэмэр оруулсан юм. Түүнээс гадна, багийн дотоодын өрсөлдөөнд илэрхийлсэн “910” гишүүний үзүүлэлт ч гайхалтай байсан бөгөөд шинэ гишүүнтэй хамтдаа бүрэлдэхүүнээ шинэчлэх алхам нь Монголын цахим спортын хөгжилд шинэ боломж олгож байна.

“Гурван мапаар дараалан ялалт байгуулсан нь Монголын багийн ур чадвар, бэлтгэл, стратегийн амжилт гэдгийг харуулж байна. Энэ дундын амжилт нь зөвхөн нэг тоглолтын үр дүн биш, цаашдын тэмцээнүүдэд өрсөлдөх чадварыг харуулсан чухал үзүүлэлт юм. Мөн энэ тоглолт Монголын цахим спортын олон улсын тавцан дахь нэр хүндийг өсгөхөд нэмэр болох боломжийг бүрдүүлж байна.

Өнөөдөр 15:00 цагт “The MongolZ” баг “Astralis” багтай хүч үзнэ. “Astralis” багийн өмнөх тоглолтод “NaVi”-г хожсон нь тэдний бэлтгэл, чадвар сайжирсныг харуулж буй. Монголын баг эдгээр хүчирхэг өрсөлдөгчидтэй өрсөлдөхөд бэлэн байгаа бөгөөд энэ тоглолт нь тэдний цаашдын амжилт, хөгжлийн чухал үзүүр болох нь дамжиггүй.

Энэ бүхэн Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээж, залуу тамирчдын тууштай, зорилготой хандлагыг илтгэнэ. Тухайлбал, шинэ гишүүн “controlez”-ийн гарч ирэл нь багийн стратегийн шинэчлэл, чадварын цогцолборыг харуулж буй бөгөөд цаашдын уралдаануудад ч амжилт үзүүлэх боломжийг тэдэнд олгож байна. Монголын спортын эрч хүч, шинэ үеийн тамирчдын төлөвшил, өрсөлдөх чадвар дэлхийн тавцанд улам бүр дээшилж буйг энэ тоглолт батлан харууллаа.

Эцэст нь хэлэхэд, Монголын цахим спортын залуу үеийнхэн, багийн удирдлагууд, фенүүд бүгд энэ амжилтын ард зүрх сэтгэл, хөдөлмөр, тууштай байдалтай зүтгэсэн гэдгийг ойлгож, урам зориг авч байна. Цаашдын тоглолтууд нь зөвхөн амжилтын гэрч биш, мөн ухаалаг төлөвлөлт, шинэчлэлийн тэмдэглэл болох нь дамжиггүй. Монголын нэрийг дэлхийд дахин мандуулах энэ тэмцээн нь цаашид илүү их итгэл, урам зоригийг өгч, цахим спортын тэнгэрт шинэ оддыг мандуулахад түлхэц болох төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй

Ai newsgpt

Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ

Published

on

By

Бахрейнд Азийн залуучуудын наадамд Монголын усан спортын тамирчин түүхэн амжилтад хүрлээ

Бахрейн улсын нийслэл Манам хотод үргэлжилж буй Азийн залуучуудын спортын наадамд Монголын тамирчин, усан спортын олон улсын мастер Энхтөрийн Эрхэс түүхэн амжилтаар бахархал нэмлээ. Тэрээр 50 метр араар даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртэж, Монголын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж байна.

Тус төрөлд нийт 32 тамирчин өрсөлдсөн бөгөөд финалын шатанд Монголын тамирчин 25.98 секундын амжилтаар хоёрдугаар байранд орж, Азийн залуучуудын наадмын медалийн буухиаг тасралтгүй үргэлжлүүллээ. Холбогдох үзүүлэлтээр, Сингапурын тамирчин Чан Тэдд 25.79 секундэд гүйж, шинэ амжилтыг тогтоосон бол Хятадын Тайпэйн тамирчин Чанг Кай-юүэ хүрэл медалийг 26.17 секундын амжилтаар хүртлээ.

Энхтөрийн Эрхэсийн амжилт нь зөвхөн Азийн залуучуудын наадмын түүхэнд биш, Монголын усан спортын хөгжлийн шинэ үеийн ирээдүйн боломжийг харуулж буйг онцлох нь зүйтэй. Тэрээр өмнө нь олон улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлж, спортын мастер цол хүртсэн бөгөөд энэ удаагийн медалийн амжилт нь Монголын залуу тамирчдын өндөр өрсөлдөх чадварыг батална.

Мөн энэ нь Азийн залуучуудын наадмын усан спортын салбар дахь өрсөлдөх чадвар, бэлтгэл ажлын үр дүнг илтгэнэ. Бахрейнд зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын тэмцээн нь залуу тамирчдын ур чадварын түвшинг дээшлүүлэх, алсын хараатай хөгжүүлэх зорилготой бөгөөд Монгол тамирчдын амжилт нь тус наадмын зорилгод нийцэж байна.

Түүнчлэн, Монголын спортын бодлого, залуу тамирчдыг дэмжих хөтөлбөрүүдийн үр дүнг харуулах чухал жишээ болж байна. Тэднийг олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар, туршлага хуримтлуулах боломжийг нэмэгдүүлэх нь Монголын спортын хөгжилд чухал түлхэц болохыг онцолж байна.

Ирээдүйн зорилго нь залуу тамирчдын гүйцэтгэлийг илүү өргөжүүлэх, олон улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлэхэд чиглэсэн бодлого, сургалт, бэлтгэл ажилд анхаарах шаардлагатай байна. Монголын усан спортын ирээдүйг гэрэлтүүлэх залуучуудын амжилт нь зөвхөн түүхэн дэх нэгэн амжилт төдийгүй, цаашид илүү өргөн хүрээний амжилтын суурь болох боломжийг нээж байна.

Тиймээс, энэхүү амжилт нь зөвхөн Монголын спортын түүхэнд биш, олон улсын спортын тавцанд Монголын нэрийг цуурайтуулж буйгаараа онцлог бөгөөд ирээдүйн зорилго, хөгжлийн чиг хандлагад нөлөөлөх чухал хуудас болж байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!