Нийгэм
“Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ”

Хаврын улиралд хүмүүсийн дархлаа сулрах, ядрах, хууч өвчнүүд сэдрэх зэрэг өвчин түлхүү илэрдэг.Тэгвэл аливаа амьд бүхэнд байдаг амьдралын эрч хүч буюу энергийг оношилж, сэргээх, нөхөх эмчилгээг аура оношилгоо, гал заслын аргаар хийдэг байна.Энэ нь хүний эрүүл мэнд, бие махбодод сайнаар нөлөөлөөд зогсохгүй ажил, амьдралд ямар ач тустай болох талаар “Гал энерги 89” төвийн уламжлалтын эмч Д.Дэлгэртэй ярилцлаа.
-Сүүлийн үед нийгмийн стресс бухимдал ихэсч, хүмүүс алжаал ядаргаагаа тайлах, амрах, стерссээ тайлах арга замуудыг эрэлхийлэх болжээ. Иймд энергийг оношлох, сэргээх, алдагдлыг нь нөхөх аргуудын талаар ярьж өгнө үү?
-Хүн амьдарч буй орчин, амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, стресс бухимдал, гаднаас ирэх хэл ам, хэрүүл маргаан, түүнчлэн гар утас, таб, компьютер ашиглах, телевизор олон цагаар үзэх гэх мэт цахилгаан хэрэгслийн нөлөө гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан энергийн алдагдалд орох болсон. Өөрөө хэлбэл, эдгээр зүйлүүд аура буюу хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг.
Аура буюу гэрлэн бүрхүүл гэмтэхээр хүний махан бие өвддөг, сэтгэл санаа хямардаг, улмаар ажил үйлс бүтэмжгүй болох зэрэг сөрөг өөрчлөлтөд орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн хүн энергийн алдагдалд орж байна гэсэн үг юм. Ингэснээр хүний биед орших энергийн эргүүлэг саатах, удаашрах, давтамжаа алдах, тэнцвэргүй боайдалд ордог бөгөөд улмаар хүний бие махбод, сэтгэл мэдрэмж, оюун санааны хувьд мөн тэнцвэрээ алдаж, хямарч, өвчин зовиур үүсэж эхэлдэг. Ертөнцийн гол бүтээгч энерги. Өнөөдрийн энергийн зуунд энергийн түвшинг тодорхойлж, түүнийг дүүргэж эмчлэх үр дүнтэй олон аргын нэг бол аура оношилгоог тодорхойлж, гал заслын эмчилгээгээр анагаах засал юм.
Энергийн эрин зуунд хүний эрүүл мэнд, хайр сэтгэл,ажил үйлс гээд бүх юм энергийн хүрдтэй холбоотой. Жишээ нь, аура оношилгоогоор тухайн хүний удмын мэдээлэл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дээр гардаг. Энэ нь нэг ёсондоо оношилгоо юм. Гал засал эртний умард зүгээс гаралтай, эртний хаад ноёдод нууц жорын дагуу хийж байсан эмчилгээний арга юм.Гэхдээ монголчууд бол язгуураасаа галаасаа энерги авч ирсэн уламжлалтай. Галын тахилтай, галаа тахидаг ахуй соёл нь тийм байсан. Уур уцаартай, өвчин зовуурьтай, нойргүйдэлтэй, ажил үйлс нь бүтэмжгүй байгаад байвал гал заслаар тэр бүхэн хөөгдөж, сайн нөлөө үзүүлдэг. Эмийн бус, мэсгүй эмчилгээний арга гэж явдаг. Өвчнийг намдаана, гал заслаар цусны эргэлтийг сайжруулдаг.
-Аура оношилгоогоор юу оношилж, ямар мэдээлэл гаргадаг вэ?
-Био энергийн сеткан болон 6D програмаар хүний гэрлэн бүрхүүл буюу аураг оношилж байна.Хүний биеийг тойрсон гэрлэн бүрхүүл буюу нарийн бие байгаа нь нэгэнт тогтоогдсон юм. Хүний гэрлэн бүрхүүл бүтэн,долоон хүрд нээлттэй,тэнцвэртэй бол эрүүл мэнд сайн, сэтгэл санаа өөдрөг, ажил үйлс бүтэмжтэй байдаг. Харин гэрлэн бүрхүүл бохирдож сэвтвэл өвчлөмтгий, биеийн болон энергийн дархлаа сул, зан төлөвт өөрчлөлт орж, хувийн амьдралд асуудлууд үүсдэг байна. Гэрлэн биеэ оношлуулснаар энергийн алдагдалын хэмжээ, эцэг эхийн, өвөг дээдсийн, удмын болон нутаг усны мэдээлэл, газар лусын хорлол, бузар дэвийн хорлол байгаа эсэх, сансар, газрын энерги авч байгаа байдал, архагшсан өвчлөл, сэтгэл зүй, зан төлөвийн байдал, гэрлэн бие эвдэрсэн гадны шалтгаан /хараал жатга, хар цагаан хэл ам, боолт, дөнгө, ховс гм/, амьдралын ерөнхий ноён нуруу /үр хүүхэд, хань ижлийн заяа/, санхүүгийн асуудал, гарах гарц зэрэг мэдээллүүдийг гаргадаг.
-Гал засал гэж юу вэ?
-Хүний биеийн бүх хэсгүүдийн энергийн хүрдүүд болон хийн судлуудыг нээн цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ биеэд удаан хугацааны турш янз бүрийн шалтгаанаар хурсан халуун ба хүйтэн хий, салхи, чийг, хор зэргийг гадагшлуулсанаар хүний биеийн эд эс сэргэж бие махбод өөрөө өөрийгөө сэргээн засах боломж бүрддэг байна. Өөрөөр хэлбэл, энэхүү засал нь хүний бие өөрөө өөрийгөө сэргээн засах чадвар дээр суурилсан нэгэн төрлийн байгалийн галаар анагаах арга юм. Энэхүү засал нь өвчтэй хүнийг эдгээж эрүүл хүний бие махбодийг сэргээн тамиржуулан дархлаажуулж арга билгийг тэнцвэржүүлэх төдийгүй ямарч өвдөлтгүйгээр олон жилийн ужиг хууч өвчнүүдийг гайхалтай түргэн анагаах увидастай юм. Үүний гол нууц нь хүний бие организм нь ямарч эмчээс илүү өөрийгөө оношлож эмгүйгээр анагаах чадвартай байдагт оршино. Мөн удмын мэдээлэл, энергийн бохирдлыг цэвэрлэж, эрч хүч нэмдгээрээ гайхалтай.
-Гал заслыг хийх арга нь ямар байдаг юм бол?
-Гал засал бол зурлагаар явдаг. Тухайн хүнийг битүү өлгийдөж хэвтүүлээд, дээр нь галаараа зурлага зурж асаана. Гал асаж байгаа өнгө, дүрс, дуу чимээгээр тухайн хүний шалтгаан бас тодорч гарч ирдэг. Аль эрхтэн өвдөж байна вэ, цаашлаад шашны талаас ч сөрөг зүйлүүд илэрч харагддаг. Тиймээс хүмүүс өөрийн нүдээр дүрс хэлбэрээр нь тэрийг хардаг учраас сонирхолтой. Тухайн хүнд өөрийгөө таньж мэдэх, өөрийн талаарх мэдээллийг авахад дөхөм байдаг.
-Засал гэхээр хүмүүс шашны зан үйл гэж ойлгоод байдаг. Тэгэхээр шашнаас тусдаа ойлголт уу?
-Шашинтай огт холбоогүй, зөвхөн энергийн засал буюу галын эмчилгээ юм. Гал засал, галын эмчилгээгээр хүн эрүүлжих, сөрөг энергиэс ангижрах боломжтой. Нийгэм маань маш их стресстэй, гэрээс гараад том жижиггүй утаа, замын түгжрэлд орж бухимддаг болсон. Тэр бүх сөрөг нөлөөнөөс хүмүүсийн аура буюу гэрлэн бүрхүүл маш их гэмтэж байгаа учраас энэ бүхнээс ангижрахад аура оношилгоо, гал засал, галын эмчилгээ маш үр дүнтэй арга юм.
-Аура оношилгоо, галын засал эмчилгээг хийлгэхэд цаг хугацааны хувьд ямар байх вэ?
-Аура оношилгоо маань тухайн хүний цаг тооны мэдээлэлд суурилаад 40-50 минут үргэлжилдэг бол галын засал нэг цагаас нэг цаг 30 минутын хооронд үргэлжилнэ. Тухайн хүний бие махбод, өвдөлт, эрхтэн системийн өөрчлөлөөс шалтгаалж 3-4 хоног нь суурь эмчилгээ болдог. Мөн тухайн хүний бие организмаас шалтгаалж, бүтэн курс эмчилгээ хийж болдог.
-Сөрөг нөлөө, хориглох заалт байдаг уу?
-Хорт хавдартай буюу хүнд хагалгаанд орсон, амаржаад зургаан сар болоогүй хүн гэх мэт энэ заслыг хийж болохгүй хэд хэдэн шалтгаан байдаг.
-Хийлгэсэн хүмүүст үр дүн нь хэр хурдан гарах бол?
-Гал заслыг хийлгэсэн тохиолдолд үр дүн нь маш хурдан гардаг. Ядарч сульдаж байсан бол ядаргаа арилна, хүндрээд байсан бие нь хөнгөрнө. Өвдөлт зовуурь нь намдана. Санаа сэтгэл тогтохгүй, анхаарал төвлөрөхгүй байсан бол сайхан тайвширна. Олон хүнд үр дүнгээ өгч байгаа учраас хүмүүсийг энэ тухай мэдээсэй, мэдрээсэй, эрүүлжээсэй гэж боддог.
-Энэ эмчилгээг та олон жил хийж байна уу?
-Би бага залуугаас эхлээд галын эмчилгээг уламжлалт аргаар хүмүүст хийж, эмчилж ирсэн.
-Галын эмчилгээг багаасаа сурсан гэсэн таны хариулт сонирхол татлаа. Жаахнаасаа сурсан гэхээр?
-Өвдөлт зовиургүй, эм тариа хийхгүй, мэсийн бус аргаар эмчилдэг эмчилгээний арга гэдэг нь сонирхол татсан. Тухайн үед ослын улмаас нуруу өвддөг шалтгаан байсны улмаас энэ эмчилгээнд орж, өөрийн биеэр мэдэрч, өвчин зовиургүй болж үр дүн гарсан.
https://news.zindaa.mn/5312
Нийгэм
Г.Занданшатар: Төр тогтвортой үйл ажиллагаагаа явуулаx ёстой

Өнөөдөр буюу 2025.06.17-ны өдөр Монгол Улсын Ерөнxий сайд Г.Занданшатар танxимын гишүүдээ буюу xамтран ажиллаx засгийн газрын сайдуудаа УИX-ын чуулганд танилцуулав.
Өмнө нь УИX-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ажиллаж байсан сайдуудын 3/1-ийг xэвээр нь ажилуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Ерөнxий сайд Г.Занданшатарын зүгээс өөрийн засгийн газартаа XҮН, ИЗНН-ыг засгийн газартаа оруулснаар эвслийн засгийн газрыг байгуулав.
Үүнийгээ Г.Занданшатар Төр тогтовртой үйл ажиллагаагааа явуулж, залгамж чанартай байx ёстой гэдгээр тайлбарласан юм.
Тэрээр ” Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх төрийн нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хамтатган ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Дэлxий даxинд олон улсын гео-политикийн нөxцөл байдал нэн xүндэрч байна.
Иймд цаг алдалгүйгээр Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь одоо хамгийн зүйтэй гэж үзлээ.
Ийм учраас өмнө нь ажиллаж байсан ЗГ–ын гишүүдийн 3/1-ийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргалаа.
Мөн нэн ялангуяа мега төслүүд, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа.
Энэ төслүүдийг үргэлжлүүлж цааш нь хэрэгжүүлэн ажиллуулахын тулд Засгийн газрын бүрэлдэхүүнийг ийм байдлаар хэвээр нь үлдээж байна.
Түүнчлэн энэ шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ–д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзлээ.
ЗГ–ын үйл ажиллагааны хөтөлбөр бол сонгогчдын саналыг хаяхгүй байх зорилгоор улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөс эмхлэн, ийм хамтарсан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.
Энэ мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэн ажиллахын тулд улс төрд УИХ–д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах ийм зарчмыг баримталсан” гэв.
Нийгэм
Ураныг газар доогуур уусган олборлох технологи: Аюулгүй, орчин үеийн шийдэл

Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ технологи нь газрын гүнд орших ураны хүдэрт тусгай уусмал шахаж, хүдрийг газар дээр гаргалгүйгээр уусган, зөвхөн уусмал хэлбэрээр дээш соруулж авах арга юм. Ингэснээр:
- Ил уурхай шиг газар сэндийчдэггүй,
- Хаягдал чулуу, тоос, шороо үүсдэггүй,
- Цацраг идэвхт бодис газрын гадарга руу ил гарахгүй,
- Байгаль орчинд учруулах нөлөө хамгийн бага байдаг.
Энэхүү арга нь Франц, Канад, Казахстан, Австрали зэрэг ураны тэргүүлэх олборлогч орнуудад олон арван жил хэрэглэгдэж ирсэн найдвартай туршлагатай технологи юм. Казахстан улс өнөөдөр дэлхийд уран олборлолтоор тэргүүлж байгаа нь ч энэ технологийн шууд үр дүн гэж үздэг.
Монголд ажиллах ураны төсөл ч мөн энэ аргыг сонгож байгаа бөгөөд хөрс, ус, агаарыг хамгаалах, орон нутгийн орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан хэрэгжих юм. Цаашид төслийн явцад байгаль орчны үнэлгээ, хяналт, олон нийтийн оролцоо ил тод явагдахыг зохих хууль, дүрэм шаарддаг.
Нийгэм
Э.Урантөгс: X.Нямбаатар дарга ТҮЦ эрxлэгчид “Xор Зардаг “гэж ташаа мэдээлэл түгээсэн

Өнөөдөр буюу 2025.06.17-ны өдөр Түц эрxлэгчдийн нэгдсэн xолбооноос (ТЭНX) xэвлэлийн бага xурал зарлаж “ТҮЦ 33” үзэсгэлэн xудалдаа xийx гэж байгаа талаар албан ёсоор мэдэгдэв.
“Монголын xудалдаачдын xолбоо” ТББ-ын гүйцэтгэx заxирал Э.Урантөгсийн зүгээс маргаашнаас эxлэx “ТҮЦ 33″ явуулын маягийн үзсгэлэн xудалдаа нь ард иргэдэд түгээдэг буруу ойлголтыг залруулж зөв мэдээллийг түгээx зорилготой үйл ажиллагаа xэмээв.
Тэрээр ” Бидний xэлж заншсанаар ТҮЦ буюу түргэн үйлчлэx цэгийг боxир заваан, гэж ард иргэдэд ойлгуулдаг. Гэвч тийм биш.
Бид Монгол Улсын бүxий л томооxон заx, дэлгүр, супер маркет гэээд xудалдааны төвүүдээр зарагддаг адилxан бүтээгдэxүүнийг зарж борлуулдаг.
Монгол Улсын гаалиар оруулж ирдэг адилxан барааг зардаг.
Түүнээс биш X.Нямбаатар даргын яриад байгаа xор зардаг гэдэг нь ташаа мэдээлэл. Энэ бол цэвэр гүтгэлэг” xэмээв.
-
Нийгэм2 weeks ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм1 month ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм2 weeks ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм1 month ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм1 week ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт6 days ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт3 weeks ago
“Иx аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” сүмогийн xолбооноос гараx өргөдлөө өгөв
-
Спорт1 week ago
Xакуxо М.Даваажаргал: “Сүмо” бөxдөө дурлаж амьдарсан гайxалтай 25 жил байлаа