Нийгэм
“БНСУ-ын хил дээр хүний өнгө үзэмжийг харж нэвтрүүлэх эсэхээ шийддэг юм байна”
БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Тэдний төлөөлөл иргэн “Би 2019 онд БНСУ-д зорчиж байсан ба нэг сарын дараа эргэж ирсэн. Түүнээс хойш 6 жилийн дараа буюу энэ жил нөхрийн хамт дахин виз авсан. Улмаар энэ тугаар сарын 12-нд ниссэн ч хил дээр намайг гаргаад манай нөхрийг шалгаж байснаа дахин намайг дуудаж биднийг хамт нэг өрөөнд оруулсан. Уг нь нөхөр бид хоёрын бичиг баримт гээд бүх зүйл адилхан. Бидэнтэй хамт явж байсан 8 монгол иргэнийг мөн хамт оруулсан. Тэр өрөөнд ямар ч орчуулагч байхгүй, хэнтэй ч ойлголцож чадахгүй 4 цаг гаруйн дараа саатуулах өрөө рүү оруулсан. Тухайн өдөр миний утсыг зөвшөөрөлгүй, гараас минь булаан авсан. Надаас шаардлагатай бүх мэдээллээ би өгч, баримтуудаа үзүүлсэн ч сүүлдээ миний бэлэн мөнгийг тоолсон ба дараа нь дансыг минь шалгахыг хүссэн.
Тэнд зүгээр л хүний өнгө үзэмжийг хардаг юм байна. Хүсвэл нэвтрүүлнэ, үгүй бол нэвтрүүлэхгүй. Ихэнхдээ өндөр настай хүмүүс, нялх хүүхэдтэй иргэдийг оруулдаггүй юм байна.
Тэнд байгаа хүмүүс яагаад буцах болсон шалтгаанаа хэн нь ч мэдэхгүй, орчуулагч авъя гэхэд татгалзаж байсан. “Утсыг маань шалгаж болно” гэсэн зөвшөөрлийн цаасан дээр гарын үсэг зуруулж авснаа чатыг минь хэвлэж гаргаад “Та манай улсад ажил хийх зорилготой байна” хэмээсэн. Миний хувийн орон зайд халдсанд нь бухимдаж уурлахад, дээр нь гарын үсэг зуруулахыг хүссэн цаасаа базаж нүүр лүү минь шидсэн. Бид сандал дээр унтсан. Тэнд зүгээр л хүний өнгө үзэмжийг хардаг юм байна. Хүсвэл нэвтрүүлнэ, үгүй бол нэвтрүүлэхгүй. Өндөр настай хүмүүс, нялх хүүхэдтэй иргэдийг оруулдаггүй юм байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад хэргийн яам болон БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд, ХЭҮК-д хандан хил дээр хүний эрх хэрхэн зөрчигдөж буйд анхаарлаа хандуулахыг хүсэж дараах шаардлагыг хүргэж байна.
- БНСУ дахь ЭСЯ, ГХЯ нь албан ёсны мэдэгдэл хүргүүлэх
- Монгол Улсын иргэдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж бусад иргэдийн мэдээллийг цуглуулж, хамтарсан нэхэмжлэх гаргах
- БНСУ-ын хууль бус зохисгүй хилийн шалгалт, хяналт тавих дипломат арга хэмжээг авах
- 2025.05.10-ны өдрийн 00:15-01:30 цагийн хяналтын камерыг шүүх
- Зүй бусаар харьцсан, хүний эрх зөрчсөн хилийн ажилтанд хариуцлага тооцох
- БНСУ-ын виз зөвшөөрөл гарснаас хойш гаргасан бүх зардлыг нэхэмжлэх
Эндээс визээ аваад тэнд буусан монголчууд өдөрт хил дээрээс маш олноороо буцдаг, буцаасаар байна. Тиймээс тэдний төлөөлөл болж дуу хоолойгоо хүргэж байна гэв.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
