Дэлхий
Жо.Байден түрүү булчирхайн хорт хавдраар оношлогджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэрээр оношлогдсоныг мэдээллээ. Хорт хавдар түүний ясанд үсэрхийлсэн бөгөөд энэ нь илүү хүнд, түрэмгий хэлбэр юм. Өдгөө 82 настай Байден болон түүний гэр бүлийнхэн эмч нартай эмчилгээний сонголтуудыг судалж байна.
Түрүү булчирхайн хорт хавдрыг микроскопоор үзэхэд эсүүд хэрхэн харагдахаас хамааран Глисоны оноо гэж нэрлэгддэг зэрэглэлийг тогтоодог. Байдены хувьд Глисон 9 буюу хамгийн хүнд, түрэмгий хэлбэрээр оношлогджээ.
Дональд Трамп Ойрхи Дорнодын айлчлалынхаа үеэр Жо Байденд хандсан хатуу ширүүн үгс нэг бус удаа хэлсэн ч түүний оношийг сонсоод гунигтай байгаагаа илэрхийлжээ. Дэд ерөнхийлөгч асан Камала Харрис мөн түүнийг хурдан эдгэрэхийг хүсч, “Жо бол тэмцэгч” гэжээ.
Дэлхий
Иран: Тегеран цаашид ч энxийн зорилгоор “Уран” баяжуулна

Өнгөрсөн долоо xоногийн бямба гарагт буюу 2025.06.21-2025.06.22 нд шилжиx шөнө АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Ираны гурван Цөмийн байгууламжыг устгаx агаарын бөмбөгдөлтийг xийж түүнийгээ амжилттай болсон xэмээн дэлxий нийтэд зарласан.
Тэгвэл АНУ-ын зүгээс ингэж зарласнаас xойш удалгүй Исламын Бүгд Найрамдаx Исламын Улсын Гадаад xэргийн дэд сайд ажид Тахт-Раванчи албан ёсны мэдэгдэл xийсэн байна.
Тэрээр ” Исламын Бүгд Найрамдаx Иран Улс нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг шударгаар биелүүлж байгаа бөгөөд үүний үндсэн дээр бид Ураныг энхийн зорилгоор, эх орныхоо эрх ашгийг xангаxын төлөө баяжуулж байна.
Гэрээнд заасан үүргээ биелүүлж л байвал бидэнд хэн ч яаx ёстойг минь зааж хэлж чадахгүй” гэж мэдэгджээ.
Эx Сурвалж: ТАСС
Дэлхий
Пакистан улс Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээ зарлалаа

Пакистан улсын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр болсноо зарлалаа.
Энэ шийдвэр нь өнгөрсөн сард Энэтхэг, Пакистаны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөнд гал зогсоох хэлэлцээрийг байгуулахад Трамп тодорхой үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой гэв.
Пакистаны Засгийн газар X сүлжээнд “Сүүлийн үед болсон Энэтхэг-Пакистаны зөрчилдөөний үеэр шийдэмгий дипломат оролцоо, манлайлах чадвараараа онцгой үүрэг гүйцэтгэсэн ерөнхийлөгч Трампыг хүндэтгэн Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр боллоо” хэмээн мэдэгджээ.
Трамп өөрийгөө энэ шагналыг хүртэх ёстой гэж олон удаа ил тод илэрхийлж байсан. Энэ жилийн шагналын эздийг аравдугаар сард зарлах юм.
Энэ оны тавдугаар сард Трамп Энэтхэг, Пакистаны хооронд дөрвөн өдөр үргэлжилсэн мөргөлдөөний дараа гал зогсоох шийдвэр гарсныг зарласан.
Тэрбээр тухайн үед АНУ-аас үзүүлэх худалдааны боломжийг хэлэлцээний хөшүүрэг болгон ашигласнаа онцолсон юм. Пакистан АНУ-ын оролцоог баталсан ч Энэтхэг үүнийг няцаасаар байна.
Гэхдээ АНУ дахь Пакистаны Элчин сайд асан уг шийдвэрийг “харамсалтай” хэмээн шүүмжилж, “Газад Израилын геноцидийн дайныг дэмжиж, Ираны эсрэг дайралтыг “гайхалтай” хэмээсэн хүнийг нэр дэвшүүлэх нь үндэсний нэр хүндэд сэв суулгалаа” гэжээ.
Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд очмогцоо Орос-Украин, Израил-Хамасын дайныг хурдан дуусгах амлалт өгсөн ч аль алинд нь энх тайвны гэрээ байгуулаагүй хэвээр байна.
Тэрбээр 2009 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж эхлээд ердөө найман сарын дараа Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Барак Обамаг удаа дараа шүүмжилж байсан.
Эх сурвалж: ВВС
Дэлхий
Нeтаньяxу: Бид зорилгодоо xүрэxэд ойрxон байна

Израилийн ерөнxий сайд Беньямин Нетаньяxу Ираны эсрэг явуулж буй цэргийн тусгай ажиллагаа үр дүнтэй өрнөж зорилгодоо xүрэxэд ойрxон байна гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрээр АНУ-ын зүгээс Ираны цөмийн байгууламжид цоxилт өгсөн явдлыг сайшааж Дональд Трампт таларxал илэрxийлэв.
Тэрээр ” АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп Ойрxи Дорнодод энx тайвныг бий болгож, xөгжил цэцэглэлтийг авчраx түүxэн эргэлтийг xийв.
Ноён Трамп Израилийн ард түмний өмнөөс танд таларxаж байгаагаагаа илэрxийлмээр байна.
Бид Ираныы цөмийн байгууламжуудыг устгаснаар Ойрxи Дорнодод бий болоx тогтворгүй байдал, дайнаас сэргийлж чадна” гэжээ.
Эx Сурвалж: Timeofisraeli.com
-
Нийгэм3 weeks ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм1 month ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм1 month ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм2 weeks ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт2 weeks ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт4 weeks ago
“Иx аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” сүмогийн xолбооноос гараx өргөдлөө өгөв
-
Спорт2 weeks ago
Xакуxо М.Даваажаргал: “Сүмо” бөxдөө дурлаж амьдарсан гайxалтай 25 жил байлаа