Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд телеграм аппликэйшинд сайт дээр таны зураг байна гэж таны таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж , хуурамч линк явуулж, зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдол их гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Он гарснаас хойш уг хэргийн улмаас иргэдэд 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкуудын холбоотой иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн фэйсбүүкээр явдаг байсан бол одоо инстеграм, телеграм, тик токоор өргөн тархаж, иргэд санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч залилуулах болжээ.
Ийм залиланд өртөхөөс сэргийлж, цахим нууц үгээ хэцүү, давтагдаагүй нууц үг хэрэглэх, таны утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессежийг нээхгүй байх, танихгүй гадаад кодтой дуудлага, мессежнээс сэрэмжлэх, цахим халдлагад өртсөнөө мэдвэл нэн даруй банк руу залгаж карт дансаа хаалгах, цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг санууллаа.
