Улс төр
АН нэр хүндэд нь халдсан явдалдаа уучлал хүсэхийг МАН-аас шаардлаа
Ардчилсан нам МАН-д дараах шаардлагыг хүргүүллээ. Үүнд,
“Ардчилсан Нам нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгийн дараа МАН-аас ирүүлсэн хамтран ажиллах урилгыг хүлээн авч, Монголын эрх ашигт өндөр ач холбогдол бүхий эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийг боловсруулан Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан билээ.
Энэ хүрээнд өнгөрсөн арван сарын хугацаанд Ардчилсан Нам нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, 18 жилийн турш гацсан хил холболт болон худалдааны хэлэлцээрийг урагшлуулж, та бүхний зүрхшээн хөндөөгүй авлигын тэмцэлд бодит алхам хийж, Монголын эрх ашигт нийцсэн олон ажлыг бодитоор эхлүүлсэн.Гэвч харамсалтай нь, Монгол Ардын Нам VI дугаар Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газраас Ардчилсан Намыг гэнэт, ямар ч албан тайлбаргүйгээр хасах шийдвэр гаргасан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл болсон. Энэхүү шийдвэрийг “Ардчилсан Нам хамтарсан гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тараасан нь улс төрийн соёлд ёс зүйгүй үйлдэл төдийгүй Монгол төрийн түүхэнд харамсалтай үйл явдал боллоо. Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам байгуулсан гэрээгээ зөрчиж, уг шийдвэрийн хариуцлагаас зайлсхийж, ёс зүйгүй улс төрийн шийдвэр гаргаж, улс төрийн тогтворгүй байдал бий болгох нөхцөл бүрдүүлж байна. Иймд дараах шаардлагыг Монгол Ардын Намд албан ёсоор хүргүүлж байна.
1. МАН-ын VI дугаар Бага хурлаас гаргасан Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийн албан ёсны тогтоол, түүнийг үндэслэсэн шалтгаан, тайлбарыг өнөөдрийн дотор албан бичгээр ирүүлэх;
2. Ардчилсан Намын нэр хүндэд халдсан аливаа гүжир мэдээлэл, мэдэгдлүүдээ албан ёсоор няцаах, уучлал хүсэх;
3. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн үйл ажиллагааны залгамж халаанд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах.
Хэрэв дээрх шаардлагын дагуу албан тайлбар, шийдвэрийн үндэслэлийг ирүүлээгүй тохиолдолд Ардчилсан Нам холбогдох олон нийтэд хандсан дараагийн алхмуудыг хийх болно” гэжээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
