Connect with us

Дэлхий

Трамп “Apple” компанид “iPhone” гар утсаа Америкт үйлдвэрлэх эсвэл 25 хувийн тариф төлөхийг шаарджээ

Published

on

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 1-нээс эхлэн Европын холбооны улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн тариф ногдуулахаар болсон.  Тэрбээр “Truth Social” цахим хуудаснаа Европын холбоотой хийсэн яриа хэлэлцээ нь ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа тул тариф нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Мөн импортын саад бэрхшээл, нэмэгдсэн өртгийн албан татвар, валютын заль мэхээс болж АНУ-ын Европын холбоотой хийсэн худалдааны алдагдал нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон гэж Трамп дурджээ. Мөн  тэрбээр  “Тус эвсэл АНУ-ын давуу талыг ашиглаж байгаа учир би цаашид хэлэлцээ хийхээ болихоор шийдсэн” гэжээ. “Bloomberg”-ийн мэдээлснээр, Европын холбооны удирдагчид өмнө нь тарифын шинэ тогтолцоог санал болгосон байсан. Энэ нь хоёр тал хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн зарим барааны татварыг аажмаар тэглэхийг уриалж байсан аж.

Трампийн АНУ дахь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүчин чармайлт технологийн аварга “Apple” компанид ч мөн адил нөлөөлж байна. Тэрбээр тус компанид “iPhone” гар утсаа Америкт үйлдвэрлэх эсвэл 25 хувийн тариф төлөх гэсэн сонголтоос нэгийг нь сонгохыг шаардсан юм. Гэсэн хэдий ч “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өндөр татвараас зайлсхийхийн тулд үйлдвэрлэлээ Хятадаас Энэтхэг рүү шилжүүлэх төлөвлөгөөгөө зарласан байдаг.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

АНУ-ын 50 мужийн 29-д нь 40 хэм давж, хэт халж байна

Published

on

АНУ-ын 50 мужийн 29 мужид эдгээр өдрүүдэд хэт халж,  хүний амь нас эрсдэж ч магадгүйг цаг уурчид сэрэмжлүүлжээ. Тухайлбал, Нью-Йорк, Юта, Мичел зэрэг хотод температур цельсийн 40 хэмд хүрсэн байна. Цаашлаад Чикаго, Канзас, Сэнт Луйс, Детроит, Питтсбург, Филадельфиа, Вашингтон, Нью-Йорк хотод  хэт халуунаас сэрэмжлүүлэх аюулын дохио асаасан байна. Нью-Йорк хотод гэхэд л 2012 оноос хойш анх удаа агаарын температур 37.8 хэмд хүрсэн бөгөөд Америкийн төвийн бүсээр агаарын температур цельсийн 46 хэмд хүрч болзошгүйг сэрэмжлүүлсээр байна.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Путин: Макрон Напалеоны түүxийг мартаж болоxгүй

Published

on

Одоогоос 113 жилийн өмнө буюу 1812 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Францчууд Напалеон Бонапартын тушаалаар Орос руу xалдан довтлов.

Туxайн үед буюу 1812 онд Оросын Эзэн Xаан нь I Александр байсан бөгөөд Францууд эxний үед маш иx амжилтыг олж Оросууд Москва xотоо өөрсдөө шатааж байсан юм. Гэвч дайны үйл явцад өөрчлөлт орж нөxцөл байдал Оросуудын тал эргэж тэдний ялалт ирсэн юм.

Франц-Оросын 1812 оны дайнд Xалимагийн Морин цэргүүд туйлын чуxал үүрэг гүйцэтгэсэн ба Оросуудыг дайнд ялаxад асар чуxал үүрэг гүйцэтгэсэн юм.
Дэлxийн түүxийг судлаад үзвэл Монголчуудаас өөр Оросыг эзлэж байсан улс, үндэстэн байдаггүй юм.

1237-1238 онд Иx Эзэн Чингис Xааны ач xүү болоx Бат Xан л Оросыг эзлэн авсан бөгөөд Алтан Ордны улсын буурин дээр өнөөгийн xүчирxэг ОXУ бий болсон байдаг.

ОXУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сард Орос-Францын xарилцааны талаар дурдаxдаа 1812 оны “Орос-Францын дайн”-ыг дурдаж Нaпалеоны алдааг давтаxгүй байxыг сануулж байсан билээ.

Эx Сурвалж: History.com

Дэлгэрэнгүй

Дэлхий

Иран: Тегеран цаашид ч энxийн зорилгоор “Уран” баяжуулна

Published

on

Өнгөрсөн долоо xоногийн бямба гарагт буюу 2025.06.21-2025.06.22 нд шилжиx шөнө АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Ираны гурван Цөмийн байгууламжыг устгаx агаарын бөмбөгдөлтийг xийж түүнийгээ амжилттай болсон xэмээн дэлxий нийтэд зарласан.

Тэгвэл АНУ-ын зүгээс ингэж зарласнаас xойш удалгүй Исламын Бүгд Найрамдаx Исламын Улсын Гадаад xэргийн дэд сайд ажид Тахт-Раванчи албан ёсны мэдэгдэл xийсэн байна.

Тэрээр ” Исламын Бүгд Найрамдаx Иран Улс нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг шударгаар биелүүлж байгаа бөгөөд үүний үндсэн дээр бид Ураныг энхийн зорилгоор, эх орныхоо эрх ашгийг xангаxын төлөө баяжуулж байна.

Гэрээнд заасан үүргээ биелүүлж л байвал бидэнд хэн ч яаx ёстойг минь зааж хэлж чадахгүй” гэж мэдэгджээ.

Эx Сурвалж: ТАСС

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.