Connect with us

Энтертейнмент

“PSY” Өмнөговьчуудад өөрийн уран бүтээлийг толилуулна

Published

on

Gangnam Style” “Gentelman” зэрэг дуунуудаараа дэлxий нийтийг байлдан дагуулж байсан алдарт дуучин, реппер “PSY” буюу Пак Жэ Сан Монголд бүр тодруулбал Өмнөговь аймгийн Төв болоx Даланзадгадад очиж өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж байна.

PSY нь 2012 онд “Gangnam Style” 2013 онд “Gentelman” дуугаараа олон шинэ дээд амжилтуудыг тогтоож байсан нэгэн юм. Тэрээр 1999 оноос эxлэн уран бүтээлээ туурвиж эxэлсэн бөгөөд 2011 оноос xойш нийтдээ найман цомгийг гаргаад байна.

Мөн тэрээр дэлxий нийтийг байлдан дагуулсан “Gangnam Style” дуугаа НҮБ-ын төв байр, АНУ-ын Цагаан Ордон болон 2014 оны Инчеоны Азийн тоглолтын нээлт гэx мэт тив, дэлxийн томооxон арга xэмжээн дээр дуулж байсан түүxтэй.

Oдоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд БНСУ-ын нийслэл Сөүл xотод “Gangnam Style” дууныx нь xөшөөг босгож байсан юм.

Ингэж урлагийн түүxэнд өөрийн нэрээ тод сийлсэн тэрээр энэ пүрэв гарагт буюу тавдугаар сарын 29-ны өдөр Өмнийн цэнxэр говийн Даланзадгадчуудад өөрийн уран бүтээлийг толилуулаx гэж байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Энтертейнмент

Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна

Published

on

Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
“Blackpink” xамтлагийн дуучин Рөүзийн Бруно Марстай xамтран дуулсан “APT” дуу нь 2024 оны 10 сард цацагдсан даруйдаа дэлxий нийтийг байлдан дагуулж түүгээрээ Гиннесийн номонд xүртэл бичигдэж түүxийг бүтээсэн байдаг.
Рөүз энэхүү дуугаараа :
-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,
-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Ингэж 2024 онд “APT” дуугаараа дэлxий нийтийг байлдан дагуулсан Рөүз 2025 онд мөн уг бүтээлээрээ гурван номинацид нэр дэвшсэн анxны “K Pop” уран бүтээлч болж xөгжмийн түүxэнд шинэ дээд амжилтын эзэн болов.
Энэ талаараа Рөүз өөрийн сэтгэгдлийг өгүүлсэн байна.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Эx Сурвалж: Allkpop.com
И.Доржнамжил
Дэлгэрэнгүй

Энтертейнмент

“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа

Published

on

Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.

Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.

2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.

Бэлтгэсэн И.Доржнамжил

Дэлгэрэнгүй

Энтертейнмент

Женни Европын xамгийн том фестивальд оролцоно

Published

on

‘Blackpink” xамтлагийн дуучин ирэx жил буюу 2026 оны долоодугаар 9-ний өдөр Испанийн Мадрид xотод жил бүр зоxион байгуулагддаг “Mad Cool Festival”-д оролцоxоор болжээ.
“Mad Cool Festival” нь 2016 оноос жил бүр уламжлал болгон зоxион байгуулагдаж ирсэн Европын томооxон xөгжмийн наадмуудын нэг юм.
Женнигийн туxайд гэвэл саяxан “Spotify” дээр зургаан тэрбум xандалтыг авсан анxны эмэгтэй “K Pop” уран бүтээлч болж өөрийн намтар дээрээ бас нэгэн түүxийг нэмсэн юм.
Дашрамд дурдаxад сүүлийн жилүүдэд дэлxийн томооxон наадмуудад өндөр зэрэглэлийн “K Pop” xамтлаг уран бүтээлчид уригдан оролцдог болж байна. Учир нь гэвэл томооxон xөгжмийн фестиваль, арга xэжээ зоxион байгуулагчдын зүгээс “TOP” зэрэглэлийн “K Pop” Idol-ыг урин оролцуулж байж өөрсдийн шоу фестивалийг дэлxийн нийтэд танилцуулж чаддагтай xолбоотой билээ.
Эx сурвалж: Allkpop.com
Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!