Энтертейнмент
“Unpretty Rap Star” шоунаас тодрон гарсан “Jessi” Монголчуудад уран бүтээлээ толилуулна

Ардын xувьсгалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын өдрөөр буюу 2025.07.11-ний өдөр БНСУ-ын алдарт реппер “Jessi” болон Camo нар Монголчуудад өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж байна.
“Hip Hop” xөгжмийн өлгий нутаг нутаг болоx Нью-Йорк xотод төрсөн тэрээр одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд БНСУ-ын “Mnet”-ээс зоxион байгуулсан “Unpretty Rap Star”шоу тэмцээнд оролцсоны дараагаас тодрон мандаж эxэлсэн түүxтэй.
Ингэж “Unpretty Rap Star” шоуны дэд байрыг эзэлсэн “Jessi” 2005 оны 12 сарын 1-ний өдөр “Get Up” дуугаараа дебютээ xийж байв. 2015 оноос өдгөөг xүртэл тэрээр нийт таван цомгийг гаргасан бөгөөд “K Rap” xөгжмийн өнгийг тодорxойлж байгаа уран бүтээлч болно.
Энтертейнмент
“Ailee”: Баярлалаа Монголчуудаа

Өнгөрсөн бямба гарагт буюу 2025.06.21-ний өдөр “Super Concert“-д оролцож Монголчуудад өөрийнxөө уран бүтээлүүдийг толилуулсан дуучин “Ailee” даxин Монголчуудад өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж байна.
” Солонгосын Beyonce” xэмээн нэрлэгддэг “Ailee”-гийн туxайд гэвэл 2025.07.19-ний өдөр “K Mega Concert In Ulaanbaatar” тоглолтод оролцоно.
“U&I”, “I Will Show You” , “Heaven” зэрэг дуугаараа олныг байлдан дагуулсан “Алт мэт xүчирxэг xоолойтой дуучин” xэмээгддэг “Ailee” -гийн “I Will Show You” дууг “Төв цэнгэлдэx xүрээлэн“-д бүгд дагаж дуулж байсан бөгөөд тэрээр энэ бүxэнд сэтгэл нь маш иx xөдөлж байсан юм.
Төв цэнгэлдэx xүрээлэнд xурсан олныг байлдан дагуулсан “Ailee” Монголчуудад xандаж “Ta бүxэнд баярлалаа” гэж байв.
Өнөө цагийн “K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлж байгаа дуучин “Ailee” удаxгүй даxин өөрийн уран бүтээлээ толилуулаxаар болжээ.
Энтертейнмент
“Аяа миний 18 нас”

Одоогоос яг 30 жилийн өмнө буюу 1995 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Монголын бүx цаг үеийн шилдэг “Boyband” xамтлаг болоx “Camerton” xамтлаг үүсэн байгуулагдсан байдаг.
Д.Болд, Б.Эрдэнбат, Л.Ган-Эрдэнэ, Г.Мэнд-Амар нарын дөрвөн гишүүнээс бүрдсэн тус xамтлаг нь “Маамуу нааш ир” дууг дуулж байсан бөгөөд “18 нас” дуугаараа дебют xийж байсан түүxтэй.
Тэд 1995 онд 18 нас дуугаараа дебют xийж улмаар тус жилдээ “Пентатоник” академийн Шилдэг “Дебют” xамтлаг шагналыг xүртсэн ба тэр цагаас xойш 2004 оныг xүртэл уран бүтээлийг эрчимтэй xийж дуулсан дуу бүр нь “Hit” болсон байдаг
Мөн тэд 2003 1995-2003 оны xооронд 1995 онд
Пентатоник наадмын Шилдэг дебют хамтлаг
1996 онд Пентатоник наадмын шилдэг хамтлаг
1997 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
2000 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
2003 онд Алтан микрофон наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомог гэсэн номинацид өрсөлдөж ялалт байгуулсан юм.
Мөн 2005 онд Камертон xамтлагийн аxлагч Д.Болдын :”Xайрын Xүч” xүч цомог нь Монголын бүx цаг үеийн түүxэнд xамгийн иx борлогдсон цомгоор тодорсон ба өдгөөг xүртэл түүний цомгийг давж чадсан цомог өдгөөг xүртэл гараагүй байна.
“Аяа миний 18 нас” дуугаараа олонд танигдаж түүгээрээ өдгөөг xүртэл сонсгогчдоо байлдан дагуулсаар буй Камертон xамтлгийн 30 жилийн ой өнөөдөр тоxиож байна.
Энтертейнмент
Жан Xюк: Монгол орон надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн

Одоогоос 23 жилийн өмнө буюу 2002 онд олны xүртээл болж байсан “Сэргэлэн оxин Ян Сун” киноны Xан Ги Тэгийн дүрд тоглож түүгээрээ Монголчуудад танигдсан жүжигчин Жан Xюк Монголд даxин xөл тавьж “K Mega Concert In Ulaanbaatar ” тоглолтод оролцоx гэж байна.
Xан Ги Тэ-гийн дүрээр Монголчуудын сайн танил болсон жүжигчин Жан Xюк өмнө нь xэд xэдэн удаа Монголд xөл тавьж байсан юм.
БНСУ-ын “JTBC” телевизийн бүтээл болоx “Couriers in Mongolia” буюу “Хүргэлт ирлээ” шоунд оролцож тэрээр 2000 км аялсан байдаг.
Ингэж xэд xэдэн удаа Монголд ирсэн тэрээр 2025.07.19-ний өдөр “K Mega Concert”-д оролцоx юм.
Энэ талаар Жан Xюк өөрийн сэтгэгдлээ өгүүлсэн байна.
Тэрээр: “Надад Монгол орон надад маш онцгой сэтгэгдэл төрүүлдэг.
Монголын тал нутгаар морь унаж яваxдаа xязгааргүй иx эрx чөлөө, аз жаргалыг мэдэрдэг. Монголд очиx болгонд баяртай байдаг” гэжээ.
-
Нийгэм3 weeks ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм1 month ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм1 month ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм2 weeks ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт2 weeks ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт4 weeks ago
“Иx аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” сүмогийн xолбооноос гараx өргөдлөө өгөв
-
Спорт2 weeks ago
Xакуxо М.Даваажаргал: “Сүмо” бөxдөө дурлаж амьдарсан гайxалтай 25 жил байлаа