Улс төр
М.Нарантуяа-Нара: Улсын төсөв чинь триллонд хүрээгүй шүү дээ. Хэдэн их наядаараа яаж алалцаж байгаа билээ?
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэг өмөөрч, өөрөө ойлгож буй эсэх нь тодорхойгүй элдэв зүйлийг нийгмийн сүлжээн дэхь хуудастаа бичих болсон.
Тэгвэл нэгэн эмгэнэлтэй явдал өнөөдөр болов. Нэгэн сэтгүүлчийн “Засгийн Газрыг авч үлдэхийн тулд 2 триллон төгрөгийг УИХ-ын гишүүдэд тарааж буй нь үнэн үү?” гэсэн асуултад
М.Нарантуяа-Нара: “Ямар хөгжилтэй юм бэ? Хаана байгаа юм бэ? Тийм их мөнгө. Улсын төсвөөсөө давсан тийм их мөнгө хэнд байгаа юм бэ? Улсын төсөв чинь триллонд хүрээгүй шүү дээ. Хэдэн их наядаараа яаж алалцаж байгаа билээ?” хэмээн маш өөртөө итгэлтэй нь аргагүй хариулав.
Уучлаарай.
Сайн ч муу ч, тэнэг ч мангар ч бай УИХ-ын гишүүн хүн шүү дээ.
Бүхэл бүтэн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн хүн триллон гэдэг нь их наяд гэсэн мөнгөний хэмжээг л илэрхийлдэг Англи үг болохыг, Монгол Улсын 2025 оны төсөв Монгол Улсын 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23.14 их наяд төгрөг, зарлага 26.49 их наяд төгрөг, хөрөнгө оруулалт 3.93 их наяд төгрөг байхаар тусгасан бөгөөд Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээ 3.5 их наяд төгрөгөөр тогтоогдсон болохыг мэдэхгүй байгаа нь ичмээр гэхэд дэндүү ичмээр хэрэг биш үү?
Улсын төсвийн хэмжээг ч мэдэхгүй, бүр багцаалж гадарлах ч үгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа нь харамсалтай.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
